Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа төрд алдсан “Монголиан коппер корпорэйшн” эрхээ сэргээлгэхээр /Монголын зэс корпораци/ шүүхэд ханджээ. Тэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгч, тус байгууллагуудаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл бичжээ. Шүүх хуралдаан энэ сарын 12-нд болоод хойшилжээ. Шүүхээс нэгд, маргаан бүхий актыг нотлох баримтын шаардлага хангуулах авах шаардлагатай гэж үзжээ. Хоёрт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Гуравт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хангасан байна. Ингээд шүүх хурлыг хойшлуулсан байна. Шүүхийн маргааныг хэлэлцээд эхэлсэн учраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өмнө төлөөлж байсан ТУЗ-ийн гишүүд, орлогч захирлууд ажлаа хараахан өгөлгүй, ажлаа хийж байгаа юм.
Шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 11.00 цагт Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. “Монголиан коппер корпорэйшн” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авч, 100 хувь төрийн мэдэлд шилжүүлснийг эсэргүүцэж, УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд бас хандсан юм.