Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд Нутгийн удирдлагын ордны хойно байрлах хуучнаар “Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн”-гийн талбайд “Хөх Монгол” цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн сарын 24-нд амжилттай нээжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнд Монголын 21 аймгийн нэрийн хуудас болсон уул усны онцлог, байгалийн сайхныг баримлаар бүтээжээ. Тухайлбал, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ мөрөн, Архангайгаас Тайхар чулуу зэрэг бүх аймгийн нэрийн хуудас болсон уул, усыг тус цэцэрлэгт хүрээлэнд дүрсэлсэн байна. Аймаг бүрийн бэлгэдэл болсон уул, усыг 1.5-3 метрийн баримлаар хийжээ.21 аймгаас гадна Улаанбаатар хотоос Сүхбаатарын хөшөөг урлажээ. Мөн Улаан цутгалангаас Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрнөөс горхи яваад Хөвсгөл далайд цутгахаар хийжээ.
“Хөх Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас Монгол гэсэн нэрийг оруулах нь зүйтэй хэмээн үзэж “Хөх монгол цогцолбор”нэртэйгээр Улсын төсөвт үйлдвэрийн газар болж цаашдын үйл ажиллагаа явагдах юм байна.
1976 онд “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад 21 аймгаас хүмүүс ирж суурьшиж Эрдэнэт хотыг байгуулсан учраас ийнхүү 21 аймгийн онцлогийг нэг дор урлаж үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд дүрслэгдсэн аймаг тус бүрийн уул, ус :
3. Баян-Өлгий-Алтай таван богд
5. Говь-Алтай- Ээж хайрхан
6. Говьсүмбэр- Чойрын богд уул
7. Дархан-Уул- Найрамдлын хөшөө
8. Дорнод –Хэрлэн Барс хотын туурь
9. Дундговь- Дэлгэр хангай уул
11. Орхон- Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр
12. Өвөрхангай- Улаан цутгалан
14. Сүхбаатар- Шилийн богд
15. Сэлэнгэ- Сэлэнгэ мөрөн
18. Хэнтий- Чингис хааны хөшөө
20. Хөвсгөл- Хөвсгөл далай
21. Дорноговь- Хүслийн уул
22. Улаанбаатар- Сүхбаатарын хөшөө
Гэрэл зургийг: Эрдэнэт инфо, фэйсбүүк хуудас