Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 7
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэн шийдэрлэлээ.
Төрийн байгуулалтын Байнгын хорооны Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр санал хураахад чуулганд оролцсон 73 гишүүний 31 нь зөвшөөрч, 42 гишүүн нь татгалзлаа. Ингэснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхээр боллоо.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн