Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Алдар нар өнөөдөр 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй хамруулах “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн хувийн цэцэрлэгүүд 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сурган хөгжүүлэх юм. 3000 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад зургаан тэрбум шаардлагатай бөгөөд ийнхүү хүүхдүүдийг үнэгүй хувийн цэцэрлэгт хамруулах юм
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Нэг цэцэрлэгт 100 хүүхэд сурна гэж бодоход 3000 хүүхдэд 30 цэцэрлэг хэрэгтэй. Нэг цэцэрлэгийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол 30 тэрбум төгрөг болно. Тэгэхээр манай хувийн хэвшлийн цэцэрлэгүүд 3000 хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгтээ хамруулсанаар энэ салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхэндээ маш их талархаж байна. Энэ 3000 хүүхэд дотор манай ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдүүд дийлэнх хувийг эзэлнэ. Өнгөрсөн жилүүдэд боловсролын чанарын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл гээд багш нар маань үнэхээр завгүй ажиллаж байгаа. Бусдын хүүхдийн төлөө амралтгүй зүтгэж байгаа багш нарт маань ийм боломж нээгдэж байгаад үнэхээр баяртай байна” гэсэн юм.
Сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулж байгаа Нийслэлийн болвсролын газар нь МСӨБХХБХ-оос өгөх хувийн хэвшлийн цэцэрлэг ба хүүхдийн тоог нэгтгэн, дүүрэг тус бүрээр нь гарган БСШУЯ-д хүргүүлэх аж. Үүний дараа БСШУЯ, НБГ хамтран бүртгэх, цэцэрлэгт элсүүлэх ажлыг эхлүүлэх юм байна.
, “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Алдар “Улаанбаатар хотод 300 орчим хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. манай холбоо эдгээр цэцэрлэгүүдийг нэгтгэн үйл ажиллагааг нь зангидаж явдаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал угаасаа хүнд байдаг. Тиймээс хувийн хэвшлийхэн маань улсын ачаанаас үүрэлцэхийн тулд 3000 хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулах болсондоо баяртай байна.