Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Л.Энх-Амгалан: Хариуцлагатай мэдэгдье, Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй

Л.Энх-Амгалан: Хариуцлагатай мэдэгдье, Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 30
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн парлментын үед ахалж байсан билээ. 
Тэрээр “Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй. Тиймээс УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагууд үүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн шинэ парламент байгуулагдаж  Хууль, зүйн Дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл АН-ынхан хэлэлцүүлэхгүй байна. Өмнөх дүгнэлтээр Хөгжлийн банк олон хуулийг зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн, энэ нь баримтаар нотлогдсон. Мөн гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна.  Ямар ч тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Энэ мэт зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан” гэлээ.
Мөн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкыг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна” гэлээ.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Таны хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан уу?
-2000  гаруй аж ахуйн нэгжүүдэд арилжааны шинжтэй зээл олгосон юм байна. Гэхдээ Хөгжлийн банкаар зээл олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна. Энэ нь нийт төслийн санхүүжилт шаардлагатай байгаа зээлийн 3.2-ыг тухайн компани гаргасан байх ёстой. 3.1-д шаардлагатай санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоно гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн буюу 100 хувь төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Тиймээс би АТГ-т өнөөдөр дахин хүсэлт гаргаж 2012 оноос хойш миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн компаниудын аль нь хэдэн төгрөгийн зээл авсан бэ, Хөгжлийн банканд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж ажиллахдаа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглаж, хууль бусаар зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүснэ. АТГ дүгнэлт гаргасны дараа Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах байх. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас би Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлтээ гаргаж, АТГ-аар шалгуулах хүсэлтээх хүргүүлж байна.
-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 60 орчим хувь нь МАН-ын гишүүдийнх гэж АН-ын бүлгийн гишүүд мэдэгдсэн. Яг хэн, хэний компани хэдий хэмжээний зээл авсан, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа гэдэг мэдээллийг олон нийтэд ил болгох уу?
-Хамгийн гол нь Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тохиолдолд бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн