Бразилын Рио де Жанейро хотноо болж буй зуны Олимпийн наадмын тоглолт өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилнэ. Өнөө өглөө Монголын тамирчдаас боксын 52 кг-ын жинд Х.Энх-Амар тулалдлаа. Тэрээр эхний тулаан Мексикийн боксчин Эмигдио Элиастай хийж, шөвгийн 16-д үлдэх эрхийн төлөө тулалдсан ч 2:1-ээр ялагдлаа. Ингэснээр тэрээр тэмцээнээ өндөрлүүлж байна.