Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгох шалгаруулалт яг одоо Төрийн албаны зөвлөлийн байранд болж байна.Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу Төрийн албаны зөвлөлөөс тус яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарласан ч шүүхийн шийдвэртэй холбогдож шалгалт хойшлогдоод байсан. Харин өнөөдөр бүртгүүлсэн иргэдээс шалгалт авч байгаа аж. Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт өрсөлдсөн иргэдээс шалгалт авчээ. Шалгалтын комисс одоогоор дүнгээ Төрийн албаны зөвлөлд танилцуулаагүй байна. Төрийн албаны зөвлөл хуралдаж, комисс шалгалтын дүнгээ оруулж хэлэлцүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.Шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэхдээ хамгийн өндөр оноо авсан, ажлын байранд тэнцсэн иргэдийг нэг бүрчлэн хэлэлцэж, тогтоол үйлдэж, нэрсийг Засгийн газарт хүргүүлдэг аж.