Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд

​Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 26
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын тасгийн эмч нарын бэлтгэсэн элэгний хатуурал өвчний талаар бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг асуулт хариулт байдлаар хүргэж байна. 
-Элэг хатуурах гэж юуг хэлж байна вэ. Элэг хүний биед ямар үүрэгтэй вэ?
Элэгний хатуурал гэдэг нь элэгний эд эс түгээмлээр гэмтэж холбогч эдээр солигдон улмаар эд эс судасны системийг гэмтээж элэгний үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг өвчин юм. Элэгний гүйцэтгэх үүргийг нэрлэбэл, 
  • Элэг нь төв лабораторийн үүрэг гүйцэтгэнэ.
  • Бүх төрлийн бодисын солилцоонд оролцоно.
  • Хоол боловсруулах зарим нэг нэгдлүүдийг задлах нөөцлөхөд оролцоно.
  • Хоргүйжүүлэх – бодисын солилцооны явцад үүссэн хорт бодисуудыг саармагжуулж, хоргүйжүүлнэ.
  • Зарим бодисуудыг нөөцөлж, шаардлагатай үед энерги болгон гаргадаг /нүүрс ус, чихэр
-Элэгний хатуурал үүсгэг гол хүчин зүйл вэ?
-Хатуурал үүсгэгч маш олон хүчин зүйлүүд байдаг. Тухайлбал, 
  • 60-85% хурц хэлбэрийн вирусийн гаралтай элэгний үрэвсэл – А:В:С:Дельта вирус орно
  • Архаг хордлогууд – мөнгөн ус, хлорт нүүрс ус төрөгч /авто болон гутлын үйлдвэр, хими цэвэрлэгээ/, бензол /будаг, металлын найрлага/ хлорт нафталин, дифинил /хүнд үйлдвэрүүд/
  • Элгийг шууд гэмтээдэг эмийн бодисууд /антибиотикууд, пторотан/
  • Хордлого харшил үүсгэх замаар элгийг гэмтээдэг эмүүд – сэтгэц тайвшруулах эмүүд, сүрьеэгийн эсрэг эмүүд, зарим сүлжээний эмүүд, гормоны бэлдмэлүүд г.м
  • Архи
  • Ходоод гэдэс болон цөсний замын архаг өвчнүүд
  • Архаг системийн өвчнүүд
  • Сэтгэл санааны хүнд дарамтаас
  • Хоол тэжээлийн дутагдал
  • Эмийн замбараагүй хэрэглээнээс
  • Архи, тамхины хэт их хэрэглээ
  • Таргалалт
  • Цусны эргэлтийн зогсонгошилт
  • Хоол тэжээлийн буруу хэрэглээ
  • Хоол голж шилэх
-Элэгний хатуурал өвчний үед ямар  шинж тэмдэг илэрдэг вэ?
  • Мэдрэл сульдлын хам шинж – ядрах, ажлын чадвар буурах, турах, хоолны дуршил муудах
  • Өвдөлтийн хам шинж – баруун хавирганы доогуур өвдөж хөндүүрлэнэ.
  • Цусархаг хам шинж – хамар буйлнаас цус гарамтгай болох
  • Элэгний дутмагшлын хам шинж – нойрмоглох, хэвлий томрох, хэвлийд ус үүсэх
-Яаж урьдчилан сэргийлэх вэ?
  • Бохир гараар дэмжин халдварладаг гепатит А- гарыг тогтмол угааж хэвших
  • Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсанаас халдварлагддаг гепатит В,С сэргийлэх – аль болох тариа хийлгэхээс татгалзах, арьсан дээр шивээс хийлгэх г.м
  • Эмчийн зааваргүйгээр эм замбараагүй хэрэглэхгүй байх /улсын бүртгэлд ороогүй эм, сүлжээний эм хэрэглэхээс болгоомжлох/
  • Архины буруу хэрэглээ
  • Төрөл бүрийн химийн хорт бодисуудтай болгоомжтой харьцах
Чихрийн шижин өвчний үед: Эмчилгээний хоол + Биеийн тамир + Эм тариа эмчилгээний маш нарийн дэглэм сахих ёстой.
-Ямар хоол хүнс хэрэглэх вэ. Хоол бэлтгэх арга гэж байх уу?
-Цөцгийн тос, цөцгий зэрэг амьтны гаралтай өөх тосыг ургамлын тосоор орлуулан хэрэглэх, шарах, хайрах аргуудыг хэрэглэхгүй байх, давс, цуу бага хэрэглэх, хоолоо болгохдоо чанах, жигнэх, битүү хайрах аргуудыг хэрэглэж занших хэрэгтэй. 
-Гадуур хооллохдоо аюуг анхаарах вэ?
- Гадуур хооллох нь өөрөө хоол бэлтгэхгүй, аяга таваг угаахгүй, хөгжилтэй сайхан боловч таны хооллолтын дэглэмд сөргөөр нөлөөлнө. Жишээлбэл: Өөх тосны хэрэглээ, Сахарын хэрэглээ, Нүүрс усны хэрэглээ нэмэгдэнэ. Гадуур хооллохдоо доорх асуултуудыг та өөртөө тавьж байх хэрэгтэй.
-Юу идэх ёстой вэ?
-Тухайн хоолны газрын цэсэд хоолны технологи болон порцын хэмжээг бичээгүй бол та үйлчлэгчээс асуух хэрэгтэй. Шарсан, хайрсан хоол захиалахгүй байх хэрэгтэй. Учир нь тос их хэрэглэдэг юм. Хэрэв ийм хоол байвал гаднах хальсыг нь хуулаад идээрэй. Шинэ ногоо /лууван, байцаа, өргөст хэмх г.м/-ны зуушийг захиалаарай
- Ямар хэмжээтэй идэх вэ?
-Гадуур хооллохдоо гэртээ иддэг хэмжээгээр л идэх хэрэгтэй. Хэрэв тухайн газрын хоолны порц их бол заавал бүгдийг нь идэх хэрэггүй. Хоолоо удаан тайван идээрэй. Хэрэв та хэн нэгэнтэй гадуур хооллох болсон бол өөрийн хооллох цагт тохируулах хэрэгтэй. Гадуур хооллохоос өмнө таны хооллох цаг болсон бол урьдчилаад шинэ жимс, ногоо идэж болно.
-Зах дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн хэрхэн сонгох вэ?
  • Боловсруулсан хүнснээс илүү шинэ хүнс сонгон хэрэглэх
  • Эслэгийн агууламж ихтэй хүнс сонгон хэрэглэх
  • Талх, гурилан бүтээгдэхүүнээс хар талх, 2-р зэргийн гурилыг сонгох
  • Өөх, өөх ихтэй мах, дотор мах зэргийг худалдан авахаас зайлсхийх
  • Хүнсний зүйл худалдан авах үедээ үйлдвэрлэсэн он, сарыг үзэхээс гадна хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагыг бүтээгдэхүүний шошгоос харах хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн