Open iToim app
Ерөнхийлөгч | 7 мин уншина

Ц.Элбэгдорж: Хатуу хэлье, надад Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэг ч төгрөгийн сонирхол байхгүй

Ц.Элбэгдорж: Хатуу хэлье, надад Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэг ч төгрөгийн сонирхол байхгүй
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 6
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзалт хийж, тэдний асуултад хариулж байна.  
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын талаар:
-“Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй.
-Хатуу хэлье, надад Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэг ч төгрөгийн сонирхол байхгүй . Үүний ард “гурван том”-ын оролцоо байна гэсэн асуудал яригдсан. УИХ-ын дэд дарга өөрөө дөрвөн том даргын нэг. Харин үүнд гурван том оролцоо байгааг мэдэхгүй байна.
-Харин Нямдорж, Сангийн сайд Чойжилсүрэн хоёр хуйвалдсан байдал ажиглагдаад байгаа. Тэд цаг хүйтрэхийг l хүлээж, улс төрийн улирал халахыг хүлээж байж гэж харж байна
-Нямдоржийг мэдэгдэл хийхэд тэнд байгаа ажлын хэсгийн ахлагч материал цуглуулж өгөх ажил хийсэн юм байна. Энд улс төр л яваад байна.
-Нямдоржийн мэдэгдэл хувийн эрх ашиг. Тэр Эрдэнэтийг аврагчийн дүрээр л очих санаатай улс төр хийлээ. Энд улс орны эрх ашгийг бодсон зүйл байхгүй. Үүнийхээ оронд Чойжилсүрэнд шаардлага тавьж болох байтал чадсангүй
-Эрдэнэт үйлдвэрийг 38 жилийн хугацаанд 6092 монгол иргэн нуруундаа үүрч яваа. 
-УИХ дээр нээлттэй сонсгол хийх ёстой. Нямдорж өөрөө нээлттэй сонсголыг ахлах хэрэгтэй . Худалдаа хөгжлийн банкны захирал, Ерөнхий сайд гээд хүмүүсээ дуудаад үнэнийг нь яриул.

-Эрдэнэт бол буяны байгууллага биш. 40 жил болно гэдэг нь уул уурхайн компанийн хувьд өндөр нас . Тиймээс хувьчлалыг нь хийгээд төр, хувийн хэвшил өөрсдийн хийх ёстой зүйлээ л хийгээд явах хэрэгтэй. Хувийн хэвшлээс өөр зориг гаргаж 49 хувийг нь авах газар ч байхгүй. Одоо мөнгө л шаардсан үйл ажиллагаа үлдсэн. Гэхдээ би 51, 49 хоёрын алийг нь ч өмөөрөөгүй.
-Би Ерөнхийлөгчийн хувьд Нямдоржийг ч тэр, Эрдэнэбилэгийг ч тэр төлөөлөх үүрэгтэй. Ядарсан хүнийг ч тэр, амжилттай яваа хүнийг ч тэр төлөөлөх үүрэгтэй. Тиймээс хийх зүйлдээ л төвлөрье гэдгийг л хэлье.  Хоосон улстөржилтөө зогсооё.
-ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Их өрийн асуудлыг нааштайгаар шийдэж өгсөнд баярлалаа гэж хэлэх ёстой.
-Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хойд хөрштэйгөө өмнөх уламжлалаа хадгалах ёстой гэж үзэж байна.
С.Зоригийн агсныг хөнөөсөн хэргийн талаар:
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзнийг олох ёстой. Шүүхийн шатанд шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж бодож байна.
-Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй.
-Би энэ талаар Ерөнхий прокуророос асууж тодруулдаг.
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг мөрдөлт ахицтай явж байна. Хууль хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагынхан эцсийн хуудсыг нь эргүүлэх байх
-Ерөнхийлөгч болоод миний ширээн дээр Зоригийг хөнөөсөн хэрэг л байсан. Үүнийг илрүүлэхийн тулд явж байгаа. Би Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд Аюулгүйн зөвлөлийг хуралдуулсан.
Бусад
-Эгийн голын УЦС бол Байгаль нуурт хийж буй сайн зүйл гэж болно . Энэ станцыг барьснаар Байгаль нуурын урсгалын зохицуулалтыг байнгын анхаарах боломжтой болно.
-Манай хүү Эрдэнийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь цэвэр өөрийнх нь сонголт. Өөрийнх нь сонголт олон нийтийн төлөө байгаа бол дэмжих нь зөв гэж боддог.
Бие биенээ ярих, гутаах ажил одоо хангалттай . Одоо эвлэлдэн нэгдэж, ажлаа хийж урагшлах л чухал.
Бид дуртай зүйлээ ярьж, дуртай зүйлээ хааж зогсоож боллоо. Одоо бид ажил хийдэг үндэстэн болох ёстой
Чойжилсүрэн барилга барьдаг хүнийхээ хувьд сайн ч, Сангийн сайд байх хүн мөн үү. МАН-д Чойжилсүрэнгээс өөр сайн Сангийн сайд байж болох байсан уу гэдгийг бодох ёстой .
-Б.Чойжилсүрэнгийн оруулсан төсвийн саналыг 65 суудал авсан МАН-ын гишүүд нь дэмжихгүй байгааг хэлсэн. Б.Чойжилсүрэнд улстөрийн алсын хараа алга
-Мэргэжлийн төрийн алба нь хаана байгаа юм бэ.
-Өмнөд хөршийн банк, санхүүгийн салбараар дамжаад хийж буй хөрөнгө оруулалт хамгийн их. Бид цааш энэ талаар хамтарч ажиллах ёстой. Гэхдээ “Bank Of China” Монголд орж ирэх шаардлага алга . Харин ч өөр орны банк санхүүг оруулж, тэнцвэрээ барих ёстой болов уу.
ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийн талаар:
-ОУВС-тай хэлэлцээр хийх асуудал өмнөх Засгийн газрын үед яагаад яваагүй гэдэг дээр сонсмоор муу талууд байдаг. Би ОУВС-тай хэлэлцээр хийх асуудлыг үргэлж дэмжиж ирсэн. Үүний үндэслэл нь санхүүгийн сахилга бат.
-Санхүүгийн сахилга бат заавал хэрэгтэй. Тэр нь ОУВС. Тэрнээс биш хэн нэгэн нь хяналтгүй мөнгө оруулж ирээд байж болохгүй:
-Бонд босгох талаар:
-Монгол Улсын зээлжих зэрэглэл асар буурсан. Засгийн газар олон эх үүсвэр хайж байгаа байх. Санхүүгийн сахилга батыг төрийн төвшинд хэрэгжүүлж, иргэдийн амьдрал дээр байгаа хатууг зөөллөж өгөх хэрэгтэй
Гүйцэтгэх засаглалын талаар: 
-УИХ-ын баталсан хуулийг сая буцаалаа. Энэ бол Монголын төрд залгамж, халаа байхгүй гэдгийг л баталлаа гэдгийг гаднынхан ч хэлж байна. 
-Хууль засах боломж зөндөө байсан. Гэтэл УИХ таван чухал хуулийг буцаачихлаа. Нямдорж энэ бүхнийг гардаж хийсэн. Энэ бол миний төлөө биш ард түмний эсрэг хийсэн үйлдэл.
-Намайг анх Ерөнхийлөгч болоход монголчуудын 20 хувь нь шүүхэд итгэдэг гэдэг байсан бол одоо 60 хувь болсон.
-Таван хууль бол хамгийн гол хуулиуд. Үүнийг энэ УИХ баталж хийгээсэй
АН-ын талаар
-Төрийн албанд зөв зорилготой очих ёстой. Төрийн албанд очиж баяждаг гэдэг үзэлд анхаарах хэрэгтэй -Ардчилсан намд шинэчлэл чухал шаардлагатай байгаа.
Ерөнхийлөгчөөсөө буугаад юу хийх вэ?
-Би Монгол Улсын маргаашийн төлөө л санаа зовж байна . Хүмүүсийг ажилтай болгож, ямар боломжийг бид алдаад байгааг би өнгөрсөн хугацаанд сайн харсан. Тиймээс цаашид миний хийж чадах зүйл байгаа бол би хийнэ. Харин Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд хаачих вэ гэдэг талаар би бодохгүй, санаа зовохгүй байна . Монголын талаар л санаа зовж байна.
Тавантолгой ордын талаар 
Хэвлэл мэдээллийн байгууллагын талаар:
-Ард түмнийг чиглүүлэгч нь хэвлэл мэдээллийн байгууллага байдаг тул хэвлэлийнхэн асар хариуцлагатай байх шаардлагатай.
Монгол Улсад цаазын ял хэрэгтэй юу?
-Муу хэрэг өдөөж байгаа хүнийг би үзэн яддаг. Гэхдээ цаазын ялыг би эсэргүүцдэг. Жинхэнэ ялтан олон жилийн дараа олдоход жинхэнэ хэрэгтэн нь чөлөөтэй байдаг. Тиймээс цаазын ялыг эсэргүүцэж байгаа нь муу зүйлийг өмөөрч байгаа үйлдэл биш. Цаазын ялыг улс төрийн зорилгоор ч ашиглах тохиолдол байдаг. Цаазын ялыг 1930-аад онд улс төрийн хилмэгдүүлэлт явуулахад ашигласан байдаг жишээ ч байна.
Орхон голын талаар:
-Орхон гол улаанаар урсч байгаа асуудалд би эмзэглзэж байгаа. Төр засаг байгаль орчны асуудалд чих нь нээлттэй байх ёстой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн