2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо ЭЕШ-ын журамд заасны дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 1-нд гарна. Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтын хариуг Боловсролын үнэлгээний төвөөс сайтдаа байрлуулахаар бэлтгэл ажил хийж байгаа бөгөөд өнөөдөр 12.00 цаг гэхэд Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байрших юм. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn сайтын шалгуулагчын булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноог харах боломжтой юм байна. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод 12-р анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа маргааш буюу долдугаар сарын 2-нд батламжаа авах аж. Харин Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид маргаашийн 11:00 цагаас Боловсролын үнэлгээний төвийн байранд очиж батламжаа авах аж. Батламжаа авахдаа иргэний үнэмлэхтэйгээ очих юм байна.
2016 оны ЭЕШ энэ сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй хүн шалгалт өгсөн бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.