Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​ ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

​ ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 15
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө 09.00 цагт орон даяар эхэллээ.
Энэ жилийн шалгалтын онцлог нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа бөгөөд хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх юм.
БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12 дугаар анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулна. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяа ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх юм.
Шалгалтад http://eyesh.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ. Шалгалт бүрт 5.800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм.
БСШУЯ-наас энэ сардаа багтаан нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах аж.
Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс анхааруулж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн