УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Анхны хэлэлцүүлгийг хийхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Үүнд, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр гэснийг Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэж өөрчлөх, хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас жил тутамд танилцуулах даалгаврыг Засгийн газарт өгөх гэсэн саналуудыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт багтсан Гачууртын орд төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг унагая гэсэн саналыг гишүүд дэмжээгүй юм. Нийт 30 гаруй саналаар санал хураалгалаа.