Цэцэрлэгт орох хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг. Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм. Энэ жилийн хувьд ч ялгаагүй дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр шинжилгээг авах юм байна. Ингэхдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээг үнэгүй авах юм.
Харин эцэг эхчүүдийн хувьд цаг алдалгүй, дараалал үүсгэхгүйгээр шинжилгээний хариуг хурдан авах шаардлага байдаг. Тэгвэл “Гялс анагаах ухааны төв” дээр цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой болон шээсний шинжилгээг авч хариуг нь 2-3 минутад гаргаж байгаа юм байна. Тус төв шинжилгээг наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл авах юм.
Энэ жил улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 120 мянга орчим хүүхэд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд нийт 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 200 гаруй нь улсынх, үлдсэн нь хувийн хэвшлийн төлбөртэй цэцэрлэг байна. Энэ жил цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 77 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм.