Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Шинэ үеийн элитүүдийн жагсаалтыг Цукерберг тэргүүлжээ

Шинэ үеийн элитүүдийн жагсаалтыг Цукерберг тэргүүлжээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 11
“Vanity Fair” сэтгүүл шинэ үеийн элитүүд буюу дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 2015 оны жагсаалтаа нийтэлжээ. Жагсаалтыг “Фэйсбүүк” компанийн үндэслэгч Марк Цукерберг тэргүүлсэн байна. Энэхүү жагсаалтад нөлөө бүхий бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн салбар, энтернтайнмент салбарынхан багтжээ. Жагсаалтын эхний 10-т цахим бизнес эрхлэгчид буюу технологийн чиглэлийн хүмүүс олонх байгаа нь дэлхийн шинэ чиг хандлага, ашигтай байгаа бизнесийг илтгэж байна хэмээн сэтгүүлд бичсэн байна.
Цукербергийн тухайд “Дэлхийн түүхэнд 1.5 тэрбум хэрэглэгчтэй компани Фэйсбүүкээс өөр байхгүй. Мөн Цукерберг шиг залуу магнат ч бараг байсангүй. “Silicon Valley” гэх эзэнт гүрэнд цоо шинэ дэвшлийг авчирч чадсан тэрээр өөрийнх нь нийтлэлийг гаргасан “New York Times”, “NBC” зэрэг хэдэн хэвлэлтэй гэрээ байгуулж чадсан. Түүнчлэн HBO-той хамтран цоо шинэ зүйл хийхээр төлөвлөж байна. Цукерберг манай гаригийн бүх хүнийг фэйсбүүкт нэгтгэхээр ажиллаж байна. Африк, Ази, Латин Америкийн интернэтээс хязгаарлагдмал улсуудад нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй онгоцоор интернэт түгээх гэж байна. Тэрээр ирээдүйд дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжийн захирал болох нь гарцаагүй” гэжээ.
Өнгөрсөн жил “Apple”, “Google” жагсаалтын эхний гурван байрыг эзэлж байсан бол энэ удаад Фэйсбүүк, Uber, Amazon шинэ элитүүдэд багтсанаараа онцлог болсон байна. Жагсаалтын эхний 10-т "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, "Google/Alphabet"-ын үндэслэгч Сергей Брин, Ларри Пэйж, "Tesla/SpaceX"-ын гүйцэтгэх захирал Элон Муск, "Netflix"-ийн захирал CEO Тэд Сарандос, "Airbnb" гүйцэтгэх захирал Брайн Чески, Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Шерил Сэндберг, "Theranos"-ын гүйцэтгэх захирал Элизабет Холмз нар бичигджээ. 
1.Марк Цукерберг, Facebook компанийн үндэслэгч, гүйцэтгэх захирал
2.Травис Каланик, Uber-ийн үндэслэгч, гүйцэтгэх захирал
3. Жефф Безос, Amazon-ы үндэслэгч, гүйцэтгэх захирал
1. Элон Муск, SpaceX, Tesla Motors-ын үндэслэгч, гүйцэтгэх захирал
2. Ларри Пэйж, Сергей Брин, Google-ийн үндэслэгч
3. Тим Кук, Apple-ын гүйцэтгэх захирал
1. Жефф Безос, Amazon-ы үндэслэгч, гүйцэтгэх захирал
2. Ларри Пэйж, Сергей Брин, Google-ийн үндэслэгч
3. Тим Кук, Apple-ын гүйцэтгэх захирал
Марк Цукерберг  дэлхийн хамгийн баян хүн болоход ойртсоор 
Марк Цукерберг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох тухай дэлхийн олон хэвлэлд онцолсон байдаг. Түүний нэр нөлөө өдөр ирэх бүр өссөөр байгаагийн хамт хөрөнгө нь ч тогтмол өсч байгаа хамгийн амжилттай яваа бизнесмэнээр нэрлэгджээ. Тэрээр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын шинэ жагсаалтад “IKЕА”-гийн үндэслэгч Ингвар Кампрадын оронд есдүгээрт бичигдсэн юм. Өдгөө 31 настай Цукерберг нэг жилийн хугацаанд хөрөнгөө 8.6 тэрбумаар нэмэгдүүлж, нийт 43.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Энэ хэвээр компанийн хувьцаа өссөөр байвал Марк Цукерберг дэлхийн хамгийн баян хүн болоход тун ойрхон байгаа юм. 
Марк Цукербергийн намтар 
Компьютертэй танилцсан нь
Марк Цукербергийн аав инженер биш, эмч хүн ч компьютерийн талаар асар их мэдлэгтэй нэгэн аж. Тэрээр хүүгээ бага байхад шүдний эмнэлэг ажиллуулдаг байжээ. Тухайн үед өвчтөнүүдтэй харилцах харилцаа, үйлчилгээг амар хялбар болгоход компьютерийн тусламжтай өөрчлөлт хийх ёстойг мэддэг байв. Ингээд эхний удаад тэрээр компьютероор өвчтөнүүдийн амны зургийг авч, шинжилгээ хийдэг болсон байна. Компьютероор ажлаа хийж байгаа аавыгаа харсан Марк хүүд энэ бүхэн тун сонирхолтой санагджээ. Энэ үед Марк 10 настай сургуулийн сурагч байсан аж. Марк ааваасаа компьютертойгоо танилцуулахыг хүссэнээр анх “Altair” хэмээх компьютертэй танилцсан байна. Ингээд Марк хүү аавынхаа компьютерийг ашиглан энэ талаар суралцаж эхлэв. Удалгүй Марк аавтайгаа хамт эмнэлгийнхээ компьютерийг гэрийнхээ компьютерт холбох программ бичсэн байна. “Zucknet” хэмээн нэрлэсэн энэхүү программ эмнэлэгт өвчтөн ирэх үед гэрийн компьютерт мэдэгддэг байсан аж. Энэ нь угтан авагч ажилд авж, “Эмч ээ, өвчтөн ирлээ” хэмээн чанга орилохоос хамаагүй илүү сайн үйлчилгээ байсныг тэрээр хожим дурсан ярьсан байдаг.
Хакердаж эхлэв
Марк компьютерийн талаар тодорхой мэдлэгтэй ааваасаа ч хурдан компьютер ашиглаж сурч, өргөн мэдлэгтэй болсон байв. Компьютертэй танилцах хүсэл нь улам нэмэгдсэн хүү дунд сургуульд байхдаа л компьютерийн шинжлэх ухааны коллежийн хичээлд сууж эхэлжээ. Энэ үед тэрээр програмчлалын талаарх анхны номоо уншиж, сонирхогчийн төвшнөөс дээшилж чадсан байна. Тэрээр Адам Д’Энжело гэдэг программын талаар асар их мэдлэгтэй хүүхэдтэй уулзаж танилцсанаар хичээл заалгах болж, мэргэжлийн төвшинд хүрэхэд улам ойртжээ. Хүүгийнхээ хүсэл тэмүүллийг анзаарсан эцэг, эх нь түүнийг хувийн сургуульд шилжүүлсэн байна. Энэ үеэс тэрээр программыг кодолж сурч, Адам Д’Энжелотой хамт хакердаж эхэлсэн байна. Кодолж сурсныхаа хүчинд тэрээр хэрэглэгчийг таашаалд нийцсэн хөгжмөө өөрөө зохиох ухаалаг хөгжим тоглуулагч программыг зохион бүтээжээ. Удалгүй “Microsoft” энэ тухай олж мэдээд түүнд их мөнгө, ажил санал болгосон байна. Гэвч Цукерберг тэдний саналыг сонирхолгүй, татгалзав. Учир нь, тэрээр хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрийгөө золиослохыг хүсэхгүй байв.
Цукерберг ажлаа хэрхэн эхэлсэн нь бүхэл бүтэн том сэдэв болох юм. Тэрээр “Фэйсбүүк”-ээ олон нийтэд нээлттэй болгосны дараа түүнд наад 11 тэрбум ам.доллараас эхлээд асар их мөнгөөр түүний “бүтээл”-ийг худалдан авах санал ирж байсан ч тэрээр тухай бүрт нь татгалзаж байжээ. Магадгүй түүнд бүр том төлөвлөгөө байсан тул тэрээр зогсохыг хүсээгүй байж болох юм.
Таван тэрбум хүнийг интернэтэд нэг дор нэгтгэж чадсан, хүн бүхний мэдэх цэнхэр логоны эзэн Марк Цукербергийн амьдралыг өгүүлсэн зурган мэдээллийг хүргэе.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн