Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Шинийн 4-нийг хүртэл бүх нийтээр амарна

Шинийн 4-нийг хүртэл бүх нийтээр амарна
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 4
Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна. 
Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 9-ний мягмар гаригт тохиож байгаа. 2014 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Цагаан сарын шинийн гурван хүртэл амардаг болсон билээ. Тэгэхээр хуулийн дагуу энэ жил хоёрдугаар сарын 9-11-нд амарч шинийн дөрвөн буюу энэ сарын 12-ны баасан гаригт ажил, сургууль цуглах юм байна.
Хөдөлмөрийн яамнаас Засгийн газрын хуралдаанд баярын ойролцоох ажлын өдрүүдэд зохицуулалт хийх санал ирүүлээгүй учраас хуулийн дагуу битүүн болон шинийн 4-ний баасан гаригт ажиллах юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн