Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Шинжлэх ухаанаар нотлогдсон шарталт тайлах аргууд

Шинжлэх ухаанаар нотлогдсон шарталт тайлах аргууд
Цахим ЭМЧ
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 11
Архи уусны дараа яагаад шартдаг вэ
Бидний хэрэглэж буй алкохолын найрлагад этонол гэдэг химийн нэршил бий.  Этанол нь хүний биед задрахаараа дараагийн шатанд ацетальдегид хэлбэрт шилжиж, улмаар ферментийн нөлөөгөөр ацтат гэдэг нэгдэл үүсдэг. Энэ процесс архи уусны дараа хүний бие махбодид явагддаг.
Гэтэл архи уусны дараа хүн бүр шартдаггүйд учир бий. Азиуд, тэр дундаа Монголчуудын биед энтанол задраад ацетальдегид үүсээд цаашаа ацтат болгодог ферментийн нийлэгшил Европ хүмүүстэй харьцуулахад бага байдаг. Ферментийн нийлэгшил бага байхаар хүний бие махбодь спиртийг хоргүйжүүлж чаддаггүй.  Ацетальдегид задрахгүй, удаан хугацаанд цусанд яваад байдаг гэсэн үг. Энэ үед дотор муухай оргих,  толгой эргэх сэтгэл санааны  сөрөг үр дагаврууд бий болдог. Үүнийг шарталт гэж нэрлэдэг.
Шарталт тайлах шинжлэх ухаанч жорууд
Нэг. Альдегид гэдэг нэгдэл задрахгүй цусанд удаан байснаар биед  усгүйжих процесс  үүсдэг. Тиймд спиртийн төрлийн зүйл ууж, хэрэглэсэн тохиолдолд унтахаас өмнө  их хэмжээний шингэн зүйл уух хэрэгтэй. Энэ бол шарталт тайлах эхний жор.
Хоёрт, шарталтыг үүсгэдэг химийн нэгдэл ихэвчлэн  толгой өвтгөх зовуурь үүсгэдэг болохоор унтахаас өмнө асперин уух,  эсвэл өглөө босч ирээд толгой өвдөлт үргэлжилсээр байгаа тохиолдолд  асперин уух хэрэгтэй.
Гуравт, алкохолны төрлийн зүйл цусан дахь сахарын хэмжээг маш их багасгадаг. Тиймд нимбэгний шүүсийг усанд хийгээд сахартай хольж уух хэрэгтэй.  Ингэхдээ өдөрт 4-5 удаа ойр ойрхон уух хэрэгтэй.
Дөрөвт, Худалдаанд зарагддаг зүйлээс байгалийн альтошок  хэрэглэх нь шарталт тайлахад өндөр идэвхитэй нөлөөлдөг. Дээрээс нь шарталтын үед хүний биед  хүчилжилтийн орчин үүсч байдаг тул хийжүүлсэн рашаануудыг зайлшгүй уух шаардлагатай.
Тавдугаарт, архи уусны дараа элэгний эсээ хамгаалж, арчлах зайлшгүй шаардлагатай.  Тиймд элэгний эсийн мембран бүтцийг үүсгэж байдаг фосфолипидыг дэмжиж өгөх хэрэгтэй. Үүний тулд витамин D, А, С, Е-ийн төрлийн зүйлсийг хэрэглэх нь зүйтэй.
Цахим ЭМЧ
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн