Олив буюу чидун жимсийг анх финикчүүд 4000 гаруй жилийн тэртээгээс тарьж эхэлжээ. Финикчүүд аялах дуртай байсан бөгөөд МЭӨ VI зуун гэхэд чидун жимсний суулгацыг Газар дундын тэнгисийн бүх эрэг хавиар тараасан байна. Нар, чулуу, ган, аниргүй, зэлүүд газар гэх таван шинж чидун жимсний мод ургах таатай нөхцөл нь болдог аж.
Чидун жимсний тос, ялангуяа Грекийнх чанараараа дэлхийд үнэлэгддэг. Учир нь Грекийн бахархал болсон Грете (Crete) нутгийн нарлаг таатай уур амьсгал, хөрс шороо нь чидун жимс ургах таатай нөхцөл болох дээрх таван шинжийг төгс бүрдүүлсэн байдаг аж. Тиймээс Грекийн таатай уур амьсгал чидун жимсний тосны чанар, амт, үнэрт гайхалтай сайнаар нөлөөлдөг байна. Сүүлийн жилүүдэд олон улс, үндэстэн Грекийн чидун жимсний амт, чанарыг таньж мэддэг болсон бөгөөд үүнийг ч дагаад Грекийн чидун жимсний эрэлт нэмэгдсээр байгаа аж.
Эртний Грекийн нэрт эрдэмтэн Гиппократ чидун жимсийг хүнс, гоо сайхандаа хэрэглэх нь хүний бие махбодийн дархлааг сайжруулах, хорт хавдрын эрсдлийг багасгах, судас хатуурах үйл явцыг удаашруулах, цусны даралтыг бууруулах, дотор эрхтэн болон биеийн эд эсийн хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах увидастайг тогтоожээ. Гиппократ “Оливын тосны амин дэм нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТ ЭМЧИЛГЭЭ” хэмээн тодорхойлсон байдагтай дэлхийн олон эрдэмтэн санал нийлдэг юм. Чидун жимсний эмчилгээний гайхамшигт чанараас хамааран грекүүд оливын тосыг “ШИНГЭН АЛТ” хэмээн нэрийдэж хүнс болон гоо сайхандаа өргөнөөр хэрэглэсээр иржээ.
“ШИНГЭН АЛТ” гэгддэг оливын тос нь олейны хүчил, фенолт нэгдлүүд, амин дэм А, C, E, K, F, бетакаротин, селени, ликопен, линолевын хүчил, коэзим Q10 гэх зэрэг хүний бие махбодид шаардлагатай антиоксидантууд, амин хүчлүүд, амин дэмүүд, эрдэс бодисыг их хэмжээгээр агуулдаг. Оливын тосыг тогтмол хэрэглэдэг хүмүүс зүрх судас, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчнөөр өвдөх нь ховор, биемахбод нь залуу эрч хүчтэй, арьс нь илүү уян хатан, чийглэг, үс нь гялалзсан өнгөлөг, биемахбодийн хөгшрөлт удаан явагддаг зэрэг гайхалтай үр дүнд хүрч чаддаг байна.
Чидун жимсний тосны чийгшүүлэх чанар нь арьсны хуурайшилтыг зогсоож, псориаз, экзем гэх мэт арьсны эмгэгийг эмчлэхэд ихээхэн тустай байдаг. Түүнчлэн оливын тос нь биеийн дархлааг дэмжих, цусны эсэд холестерин хуримтлагдахыг багасгах, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих зэрэг эмчилгээний чанартай болохыг судлаачид тогтоосон байна. Оливын жимсний шингэн тосны найрлагад усыг ууршуулдаггүй нэгэн ер бусын хүчиллэг бодис агуулагддаг байна. Энэ хүчил нь хүний бие организмд агуулагддаггүй учир оливын тосоор дамжуулан чийгшүүлэх ид шидийг нь мэдэрч болох юм. Иймд эрт үеэс арьс үрчлээтэх, хөгшрөхийн эсрэг оливын тосыг өргөнөөр хэрэглэж иржээ. Эртний грекийн гоо үзэсгэлэнгийн нууц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Газар дундын тэнгисийн бүс нутгийн бүсгүйчүүдийн арьс дотроосоо гэрэлтсэн, толигор, уян налархай байдаг нь ОЛИВЫН ТОС болон бусад гоо сайхан, эмчилгээний чанартай ургамлын охийг өргөн ашигладагт оршдог байна.