Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүллээ. Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 байршлын зуслангийн газрыг өмчлүүлэх тогтоолыг баталсан бөгөөд өнөөдрөөс албан ёсоор www.Land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан иргэдийн зуслангийн газраа өмчлөх хүсэлтийг авч эхлээд байна. Зуслангийн газар өмчлүүлэх 26 байршилтай ойр Шадивлан, Жигжид, Шарга морьт, Майхан толгой гэсэндөрвөн байршилд “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо”-г байгуулан бэлтгэл хангаж ажиллажээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөлийн хэлтсийн ахлах Ц.Шижирээс зуслангийн газар өмчлөлийн талаар цөөн зүйлийг тодрууллаа.
-Иргэдийн зуслангийн газраа өмчлөх хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар авч эхэлж байна. Интернетэд орох боломжгүй иргэд хаана хандаж хүсэлтээ өгөх вэ?
-Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг харьяалагдах зуслангийн 26 байршилд өнөөдрөөс эхлэн иргэд биеэр болон цахим системээр дамжуулан зуслангийн өөрийн эзэмшлийн газраа өмчилж авах боломжтой болж байна. Өнөөдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг албан ёсоор авч эхэллээ. Иргэдийн цахимаар болон бичгээр илүүлсэн хүсэлтийг мэргэжлийнхэн хянаж үзээд газрын нь өвчлүүлэх, эс өмчлүүлэх талаар хариуг иргэнд өгнө. Боломжтой болон зөрчлөө арилгасан иргэд газар өмчлэх материал бүрдүүлж өгөх учиртай. Батлагдсан 26 байршилд зуслангийн газартай иргэдэд л газрыг өмчлүүлнэ. Тухайн иргэний зуслангийн газар аль аманд байршиж байгаа хамаарч харьяа дүүргийнхээ газрын харилцааны газарт хандаж бичгээр хүсэлтээ өгч болно. Эсвэл Ulaanbaatar.mn сайтад хандаж “зуслангийн газар өмчлөл” гэсэн баннерт нэвтэрч газар өмчлөх хүсэлтэй цахимаар илгээж болно.
-Зуслангийн газраа өмчлөх иргэд ямар шалгуурыг тавьж байгаа вэ?
-Тухайн иргэний зуслангийн газар нь ямар нэгэн зөрчилтэй бол эхлээд зөрчлөө арилгана. Мөн газар нь хот төлөвлөлттэй уялдуулна. Ойн усан сангийн холбогдох эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой. Үүнийг хангаагүй нөхцөлд тухайн газрыг нь иргэнд өмчлүүлэх боломжтой. Зуслангийн газруудыг өмчлүүлэхэд зөвхөн тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулж ажиллана. Батлагдсан төлөвлөлт зөрчигдсөн тохиолдолд тухайн газар нь өмчлөгдөх боломжгүй бөгөөд төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээ авснаар өмчлүүлэх ажил хийгдэнэ.
-Зуслангийн газаргүй иргэн тухайн заасан байршил газар өмчлөх хүсэлт гаргавал хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тухайн эзэмшил газартай иргэн зуслангийн газраа зарж, худалдан борлуулж болох уу?
-Зуслангийн газраа өмчилж авсны дараа тухайн газрыг бүрэн захиран зарцуулах эрх нь үүснэ.
-Цаашид ямар дүүргүүдэд зуслангийн газар өмчлүүлэх вэ?
-Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлөлийн үргэлжлэн явагдана.
Зуслангийн газар өмчлүүлэх 26 байршил:
Дээрх 26 байршилд нийт 4.529 нэгж талбар байгаагаас 18.216 нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой тооцоо гарчээ.