Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

​Цэвэр агаарт гэр бүлээрээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх амралтын газрууд

​Цэвэр агаарт гэр бүлээрээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх амралтын газрууд
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 24
Өвлийн улиралд зориулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад “Эрүүл агаарт-Гэр бүлээрээ” аян явуулж иргэдэд хөнгөлөлт, урамшуулалтай үйлчлүүлэхээр болсон билээ. Энэхүү аян нь  хотын утаанаас түр ч болтугай холдож, иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм байна.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралтын газрууд:
  1. “UB-2” зочид буудал нэгдүгээр сарын 1-н хүртэл үнийн дүнгээсээ 20 хувийн хөнгөлөлттэй үйлчилж байна.
Хаяг: Мэлхийн хад өнгөрөөд Тэрэлжид байрлаж байна.
Утас: 99098723

  • “Чанар” амралтын газар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо 20 хүн тутамд нэг хүн үнэгүй юм байна. Мөн өвлийн халаалттай байр, монгол гэрүүддээ шинэ жил, тэмдэглэлт өдрүүдийн захиалга авч байгаа юм байна. Дан гэр 60к, 3-4 ортой өрөө 60к. Нэг хүний 3 хоолтой багц 35 000 , нэг хүний 2 хоолтой багц 30 000. Харин орой нь диско, караоке, амтат хоол багтсан байна.  Утас: 8686-2258 9011-1134

  1. “Хаан жимс” амралтын газар ирэх сарын 1-н хүртэл нэг хоногийн үнээр хоёр хоног амрах хөнгөлөлт үзүүлж байна. Үүнээс гадна амрагчиддаа бэлэг барих үүднээс шинэ жилийн баярыг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 10-ны дотор шинэ жилийн захиалгаа өгсөн үйлчлүүлэгчиддээ 10% хөнгөлөлт өгөхөхөөр болсон байна.
Утас: 9530 4070

  • “Мөнхтэнгэр-2” жуулчны бааз энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын бүх өдрүүдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 22 км Тайнийн аманд байрладаг байна.                  Утас: 99039163, 99198811, 99186952

  • “Монголын нууц товчоо” цогцолбор арваннэгдүгээр сарыг дуустал нэг хоногт нэг хоног урамшуулал зэрэг хөнгөлөлтүүдийг зарласан байна. Мөн өвлийн өвгөн аав, цасан охидтой, амьд гацуураа тойрон бүжиж, шинэ оноо угтах боломжийг олгож байгаа аж.   Утас: 7000 0450

• “Big sky lodge” амралтын газар байр, гэрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд шинэ жилийн захиалгаа аваад эхэлсэн байна. Утас: 99908841

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн