Open iToim app
Улс төр | 1 мин уншина

​Л.Цандэлэг: Би Сэлэнгэ аймагт нэр дэвшинэ

Нийтэлсэн 2016 оны 5 сарын 19
Сэлэнгэ аймаг 68 мянган хүн амтай гурван мандаттай. Сэлэнгэ аймагт АН-аас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Л.Цандэлэг Засгийн газар, газар тариалангийн салбарыг уналтад оруулж байна хэмээн сүүлийн хоёр жил салбарын сайдыг огцрохыг шаардаж байгаа. Ингээд энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших эсэх талаар Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэгээс өөрөөс нь тодруулахад “Намын дарга намайг энэ сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвш гэж байгаа. Тариаланчид маань ч дэмжиж байна. Тиймээс Сэлэнгэ аймагт нэр дэвшинэ. Одоогоор намаас эцсийн шийдвэр гараагүй байгаа ч нэр дэвших нь үнэн” гэв.
Харин МАН-аас Ж.Эрдэнэбат гишүүнээс Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Н.Оюундарь нарыг нэр дэвүүлнэ гэсэн мэдээлэл бий. 
Дашрамд сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн иргэд 1992, 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН буюу өнөөгийн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгож байсан бол бусад сонгуулиар МАН, АН-ынхныг эн тэнцүү, ээлж дараатай сонгож байжээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн