Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

​Хөгжлийн банкны харьяа хоёр компани байгуулахаар болжээ

​Хөгжлийн банкны харьяа хоёр  компани байгуулахаар болжээ
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэлээд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэр гаргажээ. Монгол Улсын хөгжлийн банкны харьяа хоёр охин компани байгуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ. Гадаад зах зээлээс босгосон эх үүсвэрийг захиран зарцуулах, төсөл арга хэмжээнд хуваарилах үүргийг Хөгжлийн банк гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл тус банкны дэргэд хоёр аж ахуйн нэгжийг шинээр байгуулж, бондын мөнгийг гурван газар хариуцах бололтой. Засгийн газар  “Бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилт” ХХК, “Үндэсний экспортын даатгал” ХХК-ийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулна гэж шийдвэрлэсэн байна. 
Энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Эдгээр хуулийн төслүүдэд төрийн оролцоо, эзэмшилтэй компанийг татан буулгаж, төрийн бүтцийг цомхотгож зардлаа хэмнэнэ гэж тусгасан заалт олон бий. Засгийн газар төрийн өмчит компанийн тоог цөөлнө, төрийн данхар бүтцийг цөөлж, хэмнэлттэй төсөв оруулж ирчихээд удаагүй байж Төрийн өмчит компанийн дэргэд дахиад шинээр хоёр компани байгуулах шийдвэр гаргажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн