Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Хөвсгөл, Архангай, Төв аймагт мөндөр оржээ

Хөвсгөл, Архангай, Төв аймагт мөндөр оржээ
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 25
Намрын эхэн сар дундаа орж байна. Нийт нутгаар сэрүүсч буй эдгээр өдөр зарим аймгийн нутагт цас орлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа. 
Тус байгууллагаас, "Өнгөрсөн хоногуудад буюу наймдугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 12.0 мм, Баянзүрх суманд 8.1 мм, Алаг-эрдэнэ суманд 17.8 мм-ийн голчтой хүчтэй мөндөр орж, бүрхүүл тогтсон байна. 
Мөн Архангай аймгийн Цэцэрлэг суманд 23-ны өдрийн 15.00 цагийн орчимд 16.7 мм, 18 цагийн орчимд дахин 12.5 мм, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 14.8 мм голчтой хүчтэй мөндөр орсон. Нийтийн сүлжээгээр тархаад буй зарим аймагт цас орсон гэсэн мэдээлэл буруу ташаа юм" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн