2-3 настай хүүхэд нь тоглоомоо хураах, хувцсаа эвхэх, ороо хураах, асгаж бохирдуулсан зүйлээ цэвэрлэнэ.
4-5 настай хүүхэд тоос арчих, номын тавиур дээр номоо байршуулах, ширээгээ цэвэрлэх, хана арчих / өмнөх ажил орно / гэх ажлуудыг хийхэд тохиромжтой.
6-7 настай хүүхэд угаалгын өрөөг хөнгөхөн цэвэрлэх, шалаа цэвэрлэх, угаалгын машинаас хувцас гаргах, хоол хийхэд туслах, хувцас эвхэх / Өмнөх ажил орно/
8-9 настай хүүхэд аяга таваг бие дааж угаах, хоол хийхэд туслах, тоос соруулах, хогоо асгах, гэрийн тэжээвэр амьтнаа асрах, цэцэг услах, шүүгээгээ цэвэрлэх
10-12 Настай хүүхдийн хувьд хувцсаа угааж эхлэх, хөнгөн зууш хийх, шалаа угаах , галтогоо, өрөөгөө цэвэрлэх , дүүгээ харах, хөргөгч доторхоо хөнгөн цэтэрлэхэд болно. / Өмнөх ажил орно /
13-аас дээш насанд хувцас индүүдэх, гэрлийн чийдэнгээ арчих, оройн хоол бие даан хийх, жорлон банн цэвэрлэх / Өмнөх ажил орно /