“Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай хором, мөч гэж байдаг” гэдэг. Тэгвэл өвлийн энэ хүйтэн өдрүүдэд гэртээ хүүхэдтэйгээ хамт аз жаргалтай мөч, бий болгох боломж бий. Та бүхэнд хүүхдийн төлөвшил, бие даасан байдалд онцгой үүрэгтэй шинжлэх ухааны сонирхлыг өдөөх, бие даан суралцах, аливааг таньж мэдэн туршиж үзэх чадварыг хөгжүүлэх зорилготой сонирхолтой туршилтуудыг цувралаар "Хүүхэд-Ирээдүй" буланд тогтмолбэлтгэн хүргэхээр боллоо. Эхний ээлжинд гэртээ хийж болох шинжлэх ухааны таван сонирхолтой туршилтыг хүргэж байна. Та амралтын өдрүүдээр хүүхдэдээ эсвэл дүүдээ заавал цаг гаргаж, хамтдаа дурсамж бүтээгээрэй.
Таван аягаа эгнүүлэн тавиад 1, 3, 5-д тавьсан аягандаа ус хийнэ. Эхлээд 1 болон тавдугаар аяган дахь усандаа улаан өнгийн хүнсний будагнаас дусаана. Дараа нь гуравдугаарт тавьсан аяганд шар өнгийн хүнсний будагнаас дусааж, тавдугаар аяганд хөх өнгийн хүнсний будаг нэг дуслыг нэмнэ. Ингээд ариун цэврийн цаасыг дөрөв нугалж, доод өнцгүүдийг аяга тус бүрт хийнэ. Ингэснээр нэгдүгээр аяганы өнгө хоёрдугаар аяга руу уусан орж, хоёрдугаар аяганы ус гуравдахь аяга руу усах зэргээр “солонго” үүсэх юм.
Дүрс бичлэгээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу Сүүтэй тавгандаа хэдэн дусал хүнсний будаг дусаана. Үүний дараа чихний хөвөнгөө аяга угаагчдаа дүрээд тавагны голд дахин дүрнэ. Ингэснээр сүү тавагны зах руу тэлэн будаг холилдох болно. Аяга угаагч сүүнд агуулагддаг тослогтой урвалд орж доторх молекулуудыг хөдөлгөдөг байна.
Дүрс бичлэгээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу 3. Өөрийгөө хийлдэг бөмбөлөг
Хуванцар савныхаа нэгийг дээд хэсгээр нь хайчлан авч юүлүүр болгоно. Юүлүүрийнхээ амсарт бөмбөлгөө уяад содыг жижиг халбагаар жигд цацаж бөмбөлгийн дотор хийгээд, асгалгүй юүлүүрээс салган авна. Харин тусад нь бэлдсэн хуванцар савандаа алимны цуу буюу уксуснаас бага зэрэг дусааж, хүнсний будагнаасаа жааханг нэмнэ. Ингээд бөмбөлгөө савны амсарт углаад хуванцар сав руу орохоор доош нь харуул. Тэр даруйд бөмбөлөг хийлэгдэж эхэлнэ. Сода нь уксуст орж нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа тул бөмбөлөг хийлэгдэх аж.
Дүрс бичлэгээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу Нэг өнгийн будаг гаргаж авахын тулд аяганд нэг хоолны халбага гурил, нэг хоолны халбага давс, гурван хоолны халбага ус, будаг хийж хутгана. Энэ мэт бусад өнгийг гаргана. Зузаан цаас эсвэл картонон цаасан дээр хөвөнтэй савх эсвэл бүдүүн бийрээр зургаа зурсан нь дээр. Өнгө болгонд нэг савх эсвэл бийр байх хэрэгтэй. Зураг бэлэн болонгуут нь богино долгионы зууханд хийж 600 Вт хүчтэйд 4-5 минут болгоорой. Энэ хугацаанд будаг хатаж биежих юм.
Усны хуванцар саваа нойтон элсээрээ шаван галт уул үүсгэнэ. Хоосон сав руугаа хоолны хоёр халбага хүнсний сода хийнэ. Дараа нь стаканы 1/4 тэй тэнцэх бүлээн ус нэмнэ. Үүний дараа хүнсний будаг, стаканы 1/4-тэй тэнцэх уксус хийхэд л дэлбэрэлт үүсэх болно. Сода нь уксустай холилдох үед маш эрчимтэй урвал явагдан ус, давс мөн нүүрс хүчлийн хий ялгардаг байна. Энэ үед үүссэн хий саванд агуулагдаж буй шингэнийг гарч ирэхэд нөлөөлдөг юм.