ХАЙРЫН БИЛЭГ 1, 2 амралт, сувиллын газар
“Хайрын билэг”-2 амралт сувиллын газар нь уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд мөн гэр бүлээрээ амарч сувилуулахад нэн тохиромжтой.
ЭМЧИЛГЭЭ: Аарцаг нурууны бүтэн бариа, чилээ гаргах, бүтэн биений тосон бариа, толгой, хүзүү, нурууны бариа, бумба, гулгуур бумба, хор тайлах аппарат, нүүрсэн, цахилгаан халуун жин дижитал татлагын аппарат, УВЧ-шарлага, Улаан гэрэл, Нүдний алжаал тайлах аппарат, Зөгийн балтай татлага, Эмчилгээний биеийн тамир,
БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ: Саун /1хүн 60 мин 15.000₮/,Spa Jet /60мин 60.000₮/, Сагсан бөмбөгийн талбай Ширээний теннис Дулаан граж /Зун 5000₮ Өвөл 10.000₮/
5 хоног: Том хүн- 60,000₮ (нэг хоног)
1.Хоол (өглөө, өдөр, орой)
4.Хүчилтөрөгчийн коктейль
Хүүхэд- 0-3 нас 5,000₮ (оргүй, хоолтой), 4-10 нас 15,000₮ (оргүй, хоолтой), 4-10 нас 25,000₮ (ортой, хоолтой) 11-15 нас 20,000₮ (оргүй, хоолтой) 11-15 нас 30,000₮ (ортой, хоолтой)
7-10 хоног: Том хүн- 50,000₮ (нэг хоног) 1.Хоол (өглөө, өдөр, орой) 2.Эмчийн үзлэг 3.Эмчилгээ 4.Хүчилтөрөгчийн коктейль Хүүхэд- 0-3 нас 5,000₮ (оргүй, хоолтой) 4-10 нас 15,000₮ (оргүй, хоолтой) 4-10 нас 25,000₮ (ортой, хоолтой) 11-15 нас 20,000₮ (оргүй, хоолтой) 11-15 нас 30,000₮ (ортой, хоолтой)
Утас:70130099, 95113030, 99020596, 99148791
Байрлал: Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4.5км зайд Хатан туулын хөвөөнд байрлах Хайрын билэг-2
Эрүүл мэнд цэвэр агаар. Ээжүүдээ нярайгаа хотын утаанаас хором ч болов холдуулаарай! Улаанбаатар хотоос 12 км зайтай Нүхтийн аманд байрлах байгалийн үзэсгэлэнт газар, эрүүл цэнгэг агаар, тав тухтай тохилог орчинд гэр бүл, жирэмсэн эхчүүд, хүүхэдтэйгээ амрах боломжтой. Цэвэр агаар, массаж, сайн хоол гэсэн 3 тулгуур үйлчилгээг маш тохилог, гэр бүлийн халуун уур амьсгалтай, өндөр зэрэглэлийн орчинд үзүүлдэг эх нялхсын амралт юм. Өдрийн үндсэн гурван хоолтой, өглөөний цай, өдрийн хоол буфет маягаар дуртай хоолоо сонгон иднэ, оройн хоолонд хоёрдугаар хоол салаттай мөн хүссэн үедээ төрөл бүрийн жимсний шүүс, цай, тараг сүү, кекс, печень, сэндвич, бүтерброд, жимс жимсгэнэ идэж болно.
Үндсэн үйлчилгээнд: Хүүхэд тус бүрт “Infant baby nurturing massage” хийж өгөх ба ээжүүдэд зааж өгнө. Хүүхдийг бор хоолонд оруулах системтэй сургалтыг явуулж хоолны меню зааж хамтдаа хийнэ. Ээжүүд орой бүр унтахын өмнө ядаргаа тайлах зориулалттай төрөл бүрийн ургамлын хандтай халуун банинд хөлөө дүрж массаж хийнэ. Байгалийн гаралтай цэвэр органик өөрсдийн түүж хатаасан нялх халгай, зөгийн бал,хүйтэн аргаар боловсруулсан (cold pressed) чацарганы үрнээс гаргаж авсан тос, гэх мэт төрөл бүрийн ургамлаар нүүрэнд маск тавьж өгнө. Дотор эрхтэн, үс, арьсны өвчнүүд, экзэм, үе мөч, архаг ядаргаа, гоо сайхны эмчилгээ гэх мэт бүх төрлийн өвчинд нэн тустай эмийн ургамлын хандуудыг өдөр бүр бэлдэж өгнө.
Нэмэлт үйлчилгээнд (нэмэлт үнэтэй): Нярайн мэргэшсэн эмч,сувилагч үзлэг хийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Маникюр педикюр үсчин захиалгаар ирж үйлчилнэ. Үе мөч, нуруу, бөөрний өвчтэй хүмүүст тосон иллэг хийж халуун бигнүүр тавьж өгнө. Бүтэн биений массаж, төрөл бүрийн эмийн ургамалтай хандалсан тосоор таны алжаал ядаргааг тайлах цэгэн массаж хийнэ. Эмэгтэйчүүдийн өвчин сав бөөрний үрэвслийг намдаах ургамлын хандтай халуун ууранд суулгана. Нэмэлт үйлчилгээг урьдчилан захиалах ба төлбөрөө мөн урьдчилан хийнэ.
Үнэ: 0-24 сартай хүүхэд үнэгүй, том хүн хоногийн 75,000-100,000 (нэмэлт үйлчилгээ opooгүй), 2-8 нас хүртэлх хүүхэд 5,000. Үнэ нь хоногийн тоо болон өрөөний хэмжээнээс хамаарна.
Утас: 99188461, 96678878, 88087973
Байрлал: Эрүүл цэнгэг агаартай, байгалийн үзэсгэлэнт газар Нүхтийн аманд байрлах тав тухтай, тохилог орчиндтой эх нялхсын амралт
Энэхүү сувилал нь 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан эх нярайн амралт сувилал юм. Хэрэв та 0-2 насны хүүхэдтэй бол манай люкс өрөө (хоногийн 80000₮, 70000₮) болон энгийн өрөө (хоногийн 60000₮)-нүүдээс сонголтоо хийж захиалах боломжтой. Энэхүү нэг хоногийн үнэд дараах үйлчилгээнүүд орно. Өдрийн 6 хоол Нярайн асаргаа сувилгаа (нярайн массаж, наран шарлага, 0-6 сартай хүүхдийг өдөр бүр усанд оруулах, 0-3 сартай хүүхдийн даавуу угаах) Эмчийн үзлэг ээжүүдэд гоо сайхны массаж Биеийн цэгэн иллэг, ядаргаа тайлах массаж, бумба тавих Сургалт, зөвлөгөө. Мөн нэг өрөөнд НЭГ ЭЭЖ, НЭГ НЯРАЙ байрлах зориулалттай бөгөөд хэрэв хүүхдийн аав, ах, эгч нь хамт амрах бол нэмэлт үнэтэй байх юм. (Аав хоногийн 40.000₮ өдрийн 6 хоолтой, болон 25.000₮ хоолгүй, хүүхэд хоногийн 25.000₮ хоолтой.)
Baby сувилал нь Монгол улсын “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага”-ын MNS 4946:2005 стандарт болон Эрүүл мэндийн яамны Хоол судлалын төвийн зөвлөмжийн дагуу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хоолны хэм хэмжээ, хооллох дэглэмийг өдөр тутамдаа мөрдлөг болгон ажилладаг.
Хаяг:“Хотын төвөөс 23,8 км зайтай, Сонгины аманд буюу Сонгино амралтын зүүн талд байрладаг.
Энхжаргалант хүүхдийн агаар амралт
Энэхүү хүүхдийн агаар амралт нь 11 өрөөтэй, хусан ойн захад, гадаа хүүхдийн тоглоомын талбай элстэй. Хүүхдэд өглөө бүр наран шарлага тосон бариатай, орой бүр ясны шөл, хар цай, давстай усанд ээлжилж оруулдаг. Ээж хүүхэд тус бүр өдрийн 6 удаагийн хоолтой, өрөөндөө 2 уулаа байрлана. Аавууд нэмэлт үнээр хамт байж болно. Өрөө нэг хоногт 25000, 30000 төг Том хүн өдрийн 3 цагаан, 3 махан хоолтой /30000 төг/ 0-8 сартай хүүхэд хоол үнэгүй 8-24 сартай хүүхэд өдрийн 6 хоол /5000 төг/ Хүүхдэд өглөө бүр наранд тосон бариа иллэг, оройдоо ясны шөл, давс, хар цайнд үнэгүй оруулна.
Байршил: Нисэхийн спорт цогцолбор өнгөрөөд урагшаа Жаргалантын аманд. Хотын төвөөс 20 км
“ХУСХАН” эх хүүхдийн алжаал тайлах амралтын газар
Энэхүү амралт сувилалын газар цэнгэг агаарт хүүхдүүдэд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан алжаал тайлах массаж, эрүүл зөв хоололт, хүүхэд харах үйлчилгээ, гоо сайхан гээд бүх үйлчилгээг нэг дор цогцлоожээ. Эргэн тойрондоо хус, нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль, нам гүм цэвэр орчинд, өвлийн хүйтэнг үл анзаарам тохилог дулаан байранд хайртай гэр бүлээрээ амрах боломж олгож байна.
Үйлчилгээнд: – Өдрийн үндсэн 3 хоолтой, өглөөний цайнд хөнгөн хоол, өдрийн хоолонд 1 ба 2-р хоол, оройн хоолонд 2-р хоол. Мөн хоолны хооронд өвөлдөө байгалийн зэрлэг чацаргана, аньс, нэрсний ханд, халуун аарц зундаа сүү тараг өгөх ба ногоон цай, үзэмний шүүсээр үйлчлэх болно.
– Хүүхдийн насны онцлогт тохирсон амт чанар сайтай хоол хийж өгнө. – 3 нас хүртэлх хүүхдийг хар цай, усанд оруулж, нярайн болон хүүхдийн массажийг наран шарлагтай хослуулан хийж өгнө. – Хүүхдэд цэр ховхлох массаж хийж өгнө. – Бүх насны хүүхдэд хүүхдийн массажтай. – Цэвэр, тохилог саун ээжүүдэд үнэ төлбөргүй. -Ээжүүддээ алжаал ядаргаа тайлах бүтэн бие болон гоо сайхны массажийг мэргэжлийн массажист үнэ төлбөргүй хийж үйлчилнэ. – Жирэмсэн эхчүүдэд жирэмсэний массаж хийж өгнө. – Олон хоног амарч байгаа ээжүүддээ туслаж хүүхдийн хувцасыг хүүхдийн зориулалтын угаалгын нунтаг ашиглан угааж өгнө. – Ээжүүдэд тусгайлан гарын лаагаар үйлчилнэ. – Хүүхэд харах vйлчилгээ Үнэ төлбөр: Дээрх бүх үйлчилгээ ороод нэг хоног нь, Ээж; 78000-88000-98000 тегрег, Аав; 55000 төгрөг, Хүүхэд: 0-5 сар (нярай) нүэ төлбөргүй, 0,6-5 нас (цэцэрлэгийн нас) 15000 төгрөг, 6-10 нас (бага анги) 20000 төгрөг, 11-18 нас (дунд, ахлах анги) 40000 төгрөг
Хаяг: Улаанбаатар хотоос баруун зvгт 53 км-н зайд, Дархан хот явах зам дагуу 52-н даваа, өргөн булагын аманд байрладаг.
Хүүхдийн төв сувиллын өдрийн ангид 1-3 насны суурь өвчтэй / тураал, сульдаа, цус багадалттай / хүүхдүүдийг ажлын 10 хоногоор хүлээн авч сувилж байна. Хүүхдийг сувилуулахаар хүлээн авахад бүрдүүлэх зүйлүүд: Цусны өрөнхий шинжилгээ Биохимийн шинжилгээ Цагаан хорхойн шинжилгээ Шээсний ерөнхий шинжилгээ Хүүхдийн гэрчилгээ
Сувилах хугацаа: 08.30-16.30 Дараахь хүүхдийг хүлээн авахгүй: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Эрхтэн системийн хурц эмгэгтэй Халдварт өвчний сэжиг бүхий, эсвэл халдварт өвчтэй