Open iToim app
Чөлөөт цаг | 1 мин уншина

​Хүүхдийн паркт 50 хувийн хөнгөлөлттэй тоглоно

​Хүүхдийн паркт 50 хувийн хөнгөлөлттэй тоглоно
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 11
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк нээлтээ хийжээ. Тус байгууллага тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд бүх тоглоомоороо 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр өдрүүдэд хүүхдүүдээ 2500-3000 төгрөгөөр тоглуулж болох нь ээ. Харин багц тоглоомдоо хөнгөлөлт эдлүүлэхгүй. 7000, 15 мянга, 20 мянга, 25 мянган төгрөгийн багц тоглоомыг тэр л үнээр нь тоглох боломжтой гэдгийг тус байгууллагынхан мэдээлж байна. Эх үрсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу зургадугаар сарын 1-д тохиох баярыг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэн хоёр шинэ тоглоомоо угсарч эхэлжээ. Дашрамд дурдахад, Хүүхдийн паркын Саран савлуур -5000 төгрөг, Дельфин 5000 төгрөг, Агаарын дугуй 5000 төгрөг, Аймшгийн байшин 5000 төгрөг, Мөргөлддөг машин 5000 төгрөг, Галзуу хулгана 6000 төгрөг, Мэлхий үсрэлт 5000 төгрөг, Морин тойруулга 5000 төгрөг, Гинж 5000 төгрөг, Алсын харагч 5000 төгрөг, Динозавр 5000 төгрөг, Тойрог зам 6000 төгрөг, Сансрын хөлөг 5000 төгрөгийн үнэтэй тоглуулдаг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулж Хүүхдийн паркын дээрх тоглоомуудыг эдгээр өдрүүдэд 50 хувийн хямдралтай тоглож болох ажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн