Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах шийдвэр гаргажээ. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог. Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим хүндэт донор байдаг байна.