Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Хятадын түүхэн дэх хамгийн том цэргийн жагсаал болно

Хятадын түүхэн дэх хамгийн том цэргийн жагсаал болно
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 24
Хятад улс ирэх есдүгээр сарын 3-нд Бээжингийн Тянь ань мэний талбайд Японыг эсэргүүцэх дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөжээ. Энэ өдөр нь Хятадын Коммунист нам улсаа байгуулсан Үндэсний өдөр бөгөөд энэ үеэр улс орон даяар зохион байгуулах ганц арга хэмжээ нь энэ байх юм. Энэ өдөр чуулган зохиохын зэрэгцээ ялалтын баярын ёслол төгөлдөр цэрийн парад зохион байгуулах аж. Тус улс нийслэл хот Бээжиндээ 14 удаа цэргийн парад зохион байгуулж байсан ч ялалтын баярыг огт тэмдэглэж байгаагүй юм. Тиймээс энэ нь Си Зиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш Хятадын нийслэлд зохиож байгаа анхны парад, ялалтын баярыг анх удаа тэмдэглэж байгаа гээд онцлог ихтэй цэргийн жагсаал болох юм. Хятадын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд энэхүү парад нь Хятадын дахин сэргэлтийг харуулна гэжээ. Баярын жагсаалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин ахмад дайчдад медаль гардуулж, илтгэл тавих юм байна.
Цэргийн парадын төлөвлөгөө:
Хятад улс өмнө нь цэргийн техник хэрэгслээ олон нийтэд дэлгэн харуулж байгаагүй юм. Харин энэ удаад парадад Хятадад үйлдвэрлэсэн дайны зэвсэг тоноглол, шинэ үеийн цэргийн техник хэрэгслийг анх удаа үзүүлэхээр төлөвлөжээ. Цэргийн жагсаал тэнгисийн цэрэг, агаарын цэрэг, стратегийн пуужинт арми, зэвсэгт цагдаагийн арми зэрэг долоон хэсэгтэй байх талаар Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын ажиллагааны орлогч дарга мэдэгдсэн байна. Зэвсэгт хүчний цэргүүд Бээжингийн онгоцны буудлын ойролцоо гурван сарын турш хийх бэлтгэлээ эхлүүлээд байгаа аж.
Гадаадын зэвсэгт хүчний төлөөлөгчид:
БНХАУ-ын Засгийн газрынмэдэгдсэнээр холбогдох зарим улс оронтой цэрэг армийн төлөөлөгчдөө зэвсэгт хүчний жагсаалд оролцуулахаар тохиролцсон байгаа аж. Гэвч яг ямар улсын зэвсэгт хүчин БНХАУ-ын Ардын армийнхантай хамт Тянь ань мэний талбайд алхах нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч, ОХУ-ын Москва хотноо өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсанЕвроп дахь дэлхийн II дайны төгсгөлийн 70 жилийн ойн парадын үеэр тус хоёр улс парадад цэргүүдээ солилцохоор тохиролцсон. Тиймээс ирэх есдүгээр сард Оросын армийн цэргүүд эх орноо төлөөлөн Тянь ань мэний талбайд алхаж, цэргийн сүр жавхааг гайхуулах нь тодорхой юм.
Ахмад дайчид:
БНХАУ-ын Чан Кайгаар удирдуулсан үндэсний цэргийн ахмад дайчид баярын жагсаалд оролцох юм байна. Түүнчлэн Японы эзэнт гүрнийг эсэргүүцэх дайнд оролцогсод, ахмад дайчид, баатруудын үр хойчдыг урьсан байгаа аж.
Хүндтэй зочид:
Тус улсын дарга асан Ху Жинтао 2009 оны дөрөвдүгээр сард БНХАУ байгуулагдсаны 60 жилийг зохион байгуулж, цэргийн парад хийж байжээ.Тухайн онд Ардын чөлөөлх армийн тэнгисийн цэргийн 60 жилийн ой давхцаж, Чиндао боомтод томоохон цэргийн жагсаал хийж байсан аж. Тухайн үед Япон, ОХУ, АНУ зэрэг 14 улс орон, 21 хөлөг онгоц жагсаалд оролцож байсан билээ. Харин ирэх есдүгээр сард болох парадад аль улсын удирдагчид оролцох талаар тодорхой тайлбар өгөөгүй байна. ЯпоныЕрөнхийсайд Шинзо Абэг жагсаалд уригдсан, эсэх талаар асуухад тайлбар өгөхөөстатгалзжээ. Ямартай ч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эсвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу жагсаалд хүндтэй зочноор уригдах нь гарцаагүй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн