Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Хятадад агаарын гол бохирдуулагчдын хэмжээ мэдэгдэхүйц буурчээ

Хятадад агаарын гол бохирдуулагчдын хэмжээ мэдэгдэхүйц буурчээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 7
2015 оны эхний зургаан сарын байдлаар БНХАУ-д агаарын гол бохирдуулагчдын ялгаралтын хэмжээ ихээр буурсан тухай Байгаль орчныг хамгаалах яам нь мэдээлжээ. Хятад улс байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд нүүрсний хэрэглээнээсээ 1.7 сая тонныг хасч, оронд нь 750 сая шоо метр байгалийн хий ашиглахаар болоод байгаа юм. 
Бохирдуулалтыг хянах газрын дарга Лю Бинжианы мэдээлснээр 2015 оны эхний хагас жилийн байдлаар нүүрсхүчлийн хий, азот, хүхрийн давхар исэл, азотын ислийн ялгаруулах хэмжээ 2.9 хувь, 3.18 хувь, 4.63 хувь, 8.8 хувиар тус тус буурчээ.
Түүнчлэн Хятад улс 2015 оны эхний зургаан сарын байдлаар бохир ус цэвэрлэх хүчин чадлаа 3.5 сая тоноор нэмэгдүүлж 175 сая тоннд хүргэжээ. Бохир усыг цаас гаргах, хэвлэх, будахад зориулан цэвэршүүлэн ашиглах 270 гаруй журам батлаад буйг яамнаас мэдээлсэн байна. 
Энэ оны эхний зургаан сарын байдлаар нүүрсээр галладаг цахилгаан станцуудын 87 хувь нь хүхрийн давхар ислийн хэмжээгээ бууруулж чадсан бол бусад дулааны цахилгаан станцуудыг 96 хувь нь хүчин чадлаа 750 сая киловаттад хүргэж азотын давхар ислийн ялгаралтын хэмжээг бууруулсан байна. 
Тиймээс энэ өвөл агаарын бохирдлын хэмжээ мэдэгдэхүйц буурсан байна гэдэгт БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яам итгэлтэй байгаа аж. Түүнчлэн цаашид байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсийг өндөр технологи ашиглан бохирдолгүй ашиглах ажилд ахиц гарч байна хэмээн дүгнэжээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн