Нар шарсан халуун өдрүүд үргэлжилсээр байгаа энэ үед бид хоол ундны зуршилдаа анхаарах хэрэгтэй талаар та бодож үзэж байсан уу. Цаг агаар халуун үед хэрхэн хооллолтоо тохируулах хийгээд хүнсний бүтээгдэхүүнээрээ дамжуулан хангалттай шим тэжээлээ хэрхэн олж авах талаар BBC агентлагийн "Good Food magazine"-нд хоол шим тэжэээлийн зөвлөгөө өгдөг эмч Керри Торренс зөвлөгөөг хүргэж байна.
Английн “Eatwell” судалгааны байгууллагын дагуу ердийн өдрүүдэд бид 6-8 аяга ус уух хэрэгтэй гэж тооцдог. Халуун өдрүүдэд усны хэрэглээгээ тохируулах нь чухал. Халуун байх тусам хөлөрч, улмаар хөлсөөр дамжуулан арьс чийгшлээ алдаж байдаг. Тиймээс ойр ойрхон шингэн зүйл ууж хэвших ёстой. Мөн ердийн үеийн хэрэглээгээ арай илүү байлгах хэрэгтэй.
Та сүү, сахаргүй цай, кофе ууж болох ч кофейн агуулсан уух зүйлс шингэн ихээр хөөж шингэний дутагдалд орох аюулыг үүсгэдэг тул аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Жимсний шүүс, смүүти ч мөн адил. Тиймээс тэдгээрээс өдөрт 150мл-ээс дээш хэмжээгээр хэрэглэх хэрэггүй бөгөөд учир нь байгалийн чихэр агуулагдаж байдаг.
Богино хугацаанд ус их хэмжээгэээр уух нь электолитын тэнцвэрийг хадгалж чадахгүй болгож улмаар цус маш ихээр шингэрдэг. Энэ нь цусны даралт зэргээр бидний биед сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
Ямар хүнс шингэн сайн нөхдөг вэ
Бид хоол хүнснээсээ өдөрт авах ёстой шингэнийхээ 20-30 хувийг авдаг. Жимс, хүнсний ногоонд шингэн ихээр агуулагддаг бөгөөд өөрт хэрэгтэй H2O-г хангалттай хэмжээнд авахыг хүсвэл эдгээрийг их хэмжээгээр идэж байх хэрэгтэй.
Зайрмаг, хүйтэн мөстэй ундаа зэрэг нь сэрүүцэхэд хамгийн сайн сонголт гэж бид бүхний санаанд буудаг ч сайнаасаа илүү муу нөлөөтэй байдаг. “Хүйтэн хоол унд эхэндээ сэрүүцүүлж буй мэдрэмж өгөх ч энэ нь маш богино хугацаанд үргэлжилдэг юм. Үүний шалтгаан нь хүйтэн идэх зүйл болон уух зүйл нь биед орохдоо хүйтэн байх хэрээрээ биеэс халуун температурыг ялгаруулж хоол боловсруулалт явагддаг байна. Тиймээс яг үнэндээ хүйтэн хоол унд хэрэглэсний дараа хэрэглэхээс өмнө мэдэрч байсан халуун, бүгчим байдлаа эцэст нь илүү их болгон мэдэрдэг юм.
Мөн халуун өдөр халуун бүлээн зүйл уух нь биеийн температурыг хэвийн болгоход хүйтэн зүйл ууснаас илүү нөлөөлдөг байна.
Уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн, сахар болон үр тариа биеийн дулааныг ихээр бий болгодог. Учир нь эдгээрийг задлахад асар их энерги ялгардаг.
Зуны улиралд бидний хоол идэх дуршил буурдаг байна. Улирлын чанартай температурын өөрчлөлт болоод өдрийн урт үүнд нөлөө үзүүлдэг аж. Зуны улиралд, тэр дундаа халуун өдөр хоолны дуршил огцом буурах хандлагатай байдаг. Хоолны дуршил багасах энэ байдал нь биднийг өдөрт авах ёстой чухал амин дэмээ авах хоол хүнсийг сонгоход хяналт тавих давуу талыг бий болгодог эерэг нөлөөтэй.