Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшдэг вэ

​Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшдэг вэ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 8
Bонголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшдэг вэ. Энэ асуултад хариулт хайхаар Хэвлэлийн хүрээлэн "Хил хязгааргүй сэтгүүлч" олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” хийсэн байна. Судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Зах зээлд эзэмших хувь хэмжээ, үр нөлөө, хүртээмжээр тэргүүлж буй 11 телевиз, 10 сайт, 6 радио, 11 сонин болон "МОНЦАМЭ" агентлагийг судалгаандаа хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь шууд болон шууд бусаар аль нэг улс төрийн нам, эсхүл улс төрчтэй хамааралтай гэсэн дүн гарчээ. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хамрагдсан 39 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна.
Судалгаанд хамрагдсан нэг сониноос (Улс төрийн тойм, M-3025, эзэн нь НШМ ХХК, C-3026), бусад нь буюу 91,67 хувь нь улс төрийн тодорхой хамааралтай.
Үүнтэй нэгэн адилаар судалгаанд хамрагдсан бүх телевизээс нэг нь л одоогоор улс төрийн хамааралгүй (Монгол ТВ, M-3055, эзэмшигч нь Гацуурт Груп, C-3056). Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 11 телевизийн 10 нь буюу 90, 91 хувь нь улс төрийн ямар нэг хамааралтай.
Түүнчлэн зургаан радиогийн гурав нь буюу 50 хувь нь улс төрийн хамааралгүй. Эдгээрт Гэр бүлийн радио 104.5 (M-3042, эзэмшигч нь Салхи Энтертэйнмент ХХК, C3043; Элгэн Нутаг FM 96.9 (M-3045, эзэмшигч нь Эх элгэн нутагт ХХК (C-3046) болон Арга билэг 95.7 (M-3051, эзэмшигч нь Хүүхэд Ирээдүй Соёл Боловсрол Сан, C-3052).
Цахим мэдээллийн хэрэгслийн хувьд ч ихэнх нь хараат бус биш. Эзэмшлийн мониторингд хамрагдсан 10 сайтын 7 нь буюу 70 хувь нь улс төрийн хамааралтай. 
Улс төрийн нөлөөлөл Олон нийтийн радио, телевизэд ч хамаатай. Засгийн эрхийг барьж буй улс төрийн хүчин тус байгууллагын Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг болон дээд түвшний удирдах бүрэлдэхүүнийг өөрийн ашиг сонирхлоор томилдог практик тогтоод байна гэж судлаачид үзжээ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу. 
Монголын хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд буюу гурван сая хүн амд 500 гаруй мэдээллийн хэрэгсэл оногдож буй нь багтаамжаасаа хол хэтэрсэн үзүүлэлт юм. Үүнийг хэвлэл мэдээллийн зах зээлд санхүүгийн ашгийн үүднээс бус, өөр ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулж байна хэмээн тайлбарладаг байна. 

  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн