Монголын Хуульчдын холбооны II их хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Өмгөөлөгч, прокурор, шүүгч, бусад хуульчийг багтаасан мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага Хуульчдын холбоо яг одоо ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа юм. Хуралд орон нутаг, нийслэлээс мандат өвөртөлсөн 500 гаруй хуульч иржээ. Одоогийн ерөнхийлөгч Д.Батсүхийн бүрэн эрхийн хоёр жил өнөөдрөөс дуусч байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгчид дөрвөн хуульч нэрээ дэвшүүлээд байна. Тодруулбал, өмгөөлөгч Далхжавын Жамъяндагва, Баасанжавын Б.Мөнхбат, МУИС-ийн багш Батсүхийн Баярсайхан, МХХ-ын Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн Болдбаатарын Гүнбилэг нар өрсөлдсөн. Эдгээрээс Д.Жамъяндагва нэрээ татлаа.
Төгссөн сургууль, мэргэжил: 1988-1998 онд Улаанбаатар хотын СХД-ийн 10 жилийн “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. 1998-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2005 онд АНУ-ын Флорида мужийн Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургууль, Австралийн Мельбурний Институтын олон нийтийн харилцаа /ПИ-АР/-ны мэргэжлийн курсыг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч. Хууль зүйн ухааны доктор. Ажилласан байдал:
2003 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль болон Шихихутаг хууль зүйн дээд сургуульд багш; 2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн нэрэмжит Олон улсын нийтийн ба харьцуулсан эрх зүйн институтэд зочин судлаач; 2007 онд Япон улсын Кюүшүгийн Их сургуульд зочин судлаач; 2007-2008 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх хууль зүйн эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн гишүүн; 2008-2009 онд УИХ-ын гишүүн болон УИХ-ын даргын шадар туслах, хуулийн бодлогын зөвлөх; 2009-2010 онд Австралийн Мэльбурний Хуулийн сургуулийн Азийн хуулийн төвд зочин эрдэмтэн; 2010-2012 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга; 2010 оноос Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Үндэсний арбитрын арбитрч; 2013 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч;
Тэрээр “Монголиан Легал Конселлор” хуулийн фирмийн захирал. АНУ-ын Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг “Ганзориг Консалтинг” болон “Цэц билэг” хуулийн компаниуд нэгдэж “Монголиан Легал Конселлор” хуулийн фирмийг байгуулжээ.
Д.Жамъяндагва нь Хууль сахиулахын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, мөн Хууль сахиулахын их сургуулийн магистрын зэрэг хамгаалсан. 2002 оноос 14 жил гаруй хугацаанд хууль сахиулах байгууллагуудад тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай хуульч, өмгөөлөгч юм. Засгийн газрын харъяа Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. 2013 онд Хууль сахиулахын их сургуулийн докторантурт элсэн суралцаж байна.
2002 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа газар, алба, нэгжид шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, тасгийн даргаар ажиллаж, худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгө, даатгал, банкны салбартаа тэргүүлэгч Номин холдинг корпорацийн хуулийн хэлтэст хуульчаар ажиллаж байсан. Мөн Хууль сахиулах их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээ, судалгааны ахлах ажилтнаар тус тус ажиллаж байсан бөгөөд Монгол улсын эрүү, иргэн, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт томилогдон ажилласан.
1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. МУИС-ийн профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D). 2004 онд “Монгол цаазын бичиг”-т хийсэн эрх зүйн судалгаа сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, монголын төр, эрх зүйн түүх, түүхэн судалгааны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Бакалаврын сургалтанд “Монголын төр, эрх зүйн түүх”, магистрантурт “Монголын төр, эрх зүйн түүхийн сурвалж судлал”, докторантурт “Төр, эрх зүйн онол түүхийн орчин үеийн асуудал” хичээлээр лекц уншдаг.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт дүн шинжилгээ хийх судалгааны ажлын багийн ахлагч;
Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажилласан;
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх журмын төслийг боловсруулсан.
Мэргэжил эзэмшсэн байдал:
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2001 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2008 онд Магистрын зэрэг хамгаалсан.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1. 2007 онд Зүүн болон говийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн сургалт;
2. 2008 онд Төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн сургалт;
3. 2009 онд Захиргааны эрх зүйн сургагч багш бэлтгэх сургалт;
4. 2010, 2012 онд Баруун бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн сургалт;
5. 2013 оны 10 сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд АНУ-ын Бостон хотод зохион байгуулсан Олон улсын Барын холбооны сургалт;
6. 2014 оны 02 сарын 13-наас 15-ны хооронд Камбожи Улсад зохион байгуулсан “Ази дахь шударга ёсны гарц” сэдэвт сургалт;
7. 2014 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 8-ны хооронд АНУ-д Барын холбооны сургалт;
8. Монгол Улсад зохион байгуулагддаг хуульчийн жил бүрийн багц цагийн сургалт.