Open iToim app
Соёл, урлаг | 1 мин уншина

Хубилай хааны хөрөг бүхий зоос гаргажээ

Хубилай хааны хөрөг бүхий зоос гаргажээ
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 6
Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан Монголбанк Хубилай хааны хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг захиалан хэвлүүлжээ. Их Монгол Улсын тав дахь хаан Хубилайг 1215 оны намар төрсөн гэж түүхэнд тэмдэглэсэн байна. “Энэ нь 38.61 мм-ийн диаметртэй, 925-ын сорьцтой, 25 гр-ын цул мөнгөн зоос юм. Их Монгол Улсын түүхэн дэх их хаадын хөрөг учир 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гаргасан. Нэрлэсэн үнэ гэдэг зарах үнэ биш, зоосны үнэ цэнийг илэрхийлж буй үнэ” гэж Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатар ярилаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн