1924 оны аравдугаар сарын 29-нд нийслэлийг Улаанбаатар хот хэмээн нэрлэж, хотын анхны даргыг томилжээ. Үүнээс хойш нийслэл 31 дэх даргынхаа нүүрийг үзэж байна. Эдгээрээс нэг албанд хамгийн олон удаа томилогдсон нь Д.Гомбожав бөгөөд 1927, 1930, 1936 онд гурван удаа томилолт өвөртлөн 2-4 жил хотыг удирдаж байжээ.
Хамгийн бага хугацаанд энэ албыг хашсан хүн нь Ө.Равдан, Л.Дамдин нар юм. Тэд 1932, 1941 онд тус бүр нэг сар гаруй хотын даргаар ажиллаж байв. Харин хамгийн олон жил хотыг удирдаж явсан дарга Г.Багаа юм. Тэрээр 1944-1956 он хүртэл 12 жил буюу хамгийн олон жил ажилласан нэгэн. Мөн Д.Цэдэв 1965-1971 он хүртэл хотын даргаар зургаан жил ажилласан байна. 1990-ээд оноос хойш Үндсэн хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хавсран хаших болсноор хамгийн олон ажил уг албан тушаалд ажилласан нь М.Энхболд юм. Тэрээр 1999-2005 он хүртэл нийслэлийг удирджээ. Үе үеийн хотын удирдлагуудыг танилцуулъя. |
Эрдэнийн Бат-Үүл 2012 оноос одоог хүртэл