Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Хотын гудамжинд хууль зөрчиж сурталчилгааны самбарууд байршуулсан гэв

Хотын гудамжинд хууль зөрчиж сурталчилгааны самбарууд байршуулсан гэв
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 9
Улаанбаатар хотын төвийн гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгааг байрлуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс  мэдэгдэл гаргажээ.
Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ. Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулсан байна. Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авна гэдгийг УЛААНБААТАР ХОТЫН ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВЛӨЛ мэдэгджээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн