Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

​“Хонх” хамтлагийн нэрэмжит гудамжтай боллоо

​“Хонх” хамтлагийн нэрэмжит гудамжтай боллоо
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 9
Нийслэлд нэр өгсөн 160 гаруй гудамж бий . Үүнээс 42 гудамжийг хүний нэрээр, наймыг нь гадаадын хотуудын нэрээр нэршүүлсэн байдаг ажээ. Өчигдөр НИТХ-аар нэг гудамж, нэг гүүрэнд нэр өглөө. Эхнийх нь Хонхны гудамж. Баянгол дүүргийн ИТХ болон Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл Хонх хамтлагийн нэрэмжит гудамжтай боллоо . Баянгол дүүргийн II, III хорооны нутаг дэвсгэр болох Гранп плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг цаашид “Хонхны гудамж” гэж нэрлэхээр тогтсон юм.

Түүнчлэн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, Нийслэлийн Автозамын газрын захиалгаар хийсэн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт төмөр зам дээгүүр гарсан 24.7 метр урт төмөр бетонон гүүрийг ашиглалтад оруулсан. Энэ гүүрийг ашиглалтад оруулсан “ЭСТО” компани болон НАЗГ-аас энэхүү гүүрийг Хүрхрээгийн гүүр гэж нэршүүлэх хүсэлт ирүүлсэн байжээ. Хүрхрээгийн аман дахь энэхүү гүүрийг энэ нэрээр нэрлэхийг өчигдөр НИТХ дэмжиж, тогтоол гаргасан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн