Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

​Хичээлийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийг нэг дороос...

​Хичээлийн хэрэгслийн  нэгдсэн мэдээллийг нэг дороос...
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 27
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь бүртгүүлэх ажил энэ долоо хоногт ерөнхийдөө дуусч, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нь цуглуулж байгаа. Энэ амралтын өдрүүдэд ихэнх худалдааны төвүүд амрахгүй, уртасгасан цагаар ажиллах юм байна. Тиймээс иргэдийн цаг завыг хөнгөвчилж хичээлийн шинэ жилтэй холбоотой цогц мэдээллийг хүргэж байна.

Хичээлийн шинэ жилийг угтаж нийслэлийн есөн дүүрэгт өргөтгөсөн худалдааг наймдугаар сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг тогтоосон. Эдгээрт байршилд хичээлийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нэг доороос худалдан авах юм байна. Сурагчийн дүрэмт хувцасны худалдаа энд явагдана.
Хороо
Байршил
Баянзүрх дүүрэг
1
Зургаа
Бөхийн өргөөний ар талын талбай
Хан-Уул дүүрэг
2
Тав
Яармаг худалдааны төвийн гаднах талбай
3
Арван тав
Махатма Гандигийн гудамж. Хоум плаза супермаркетын гаднах талбай
Сонгинохайрхан дүүрэг
4
Арван дөрөв
Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын талбай
Сүхбаатар дүүрэг
5
Нэг
Улсын драмын эрдмийн театрын хойд талын талбай
6
Дөрөв
Цэрэндоржийн гудамж
Баянгол дүүрэг
7
Арван хоёр
Сайхан төвийн гаднах талбай
Чингэлтэй дүүрэг
8
Тав
Тусгаар тогтнолын талбай
Багахангай дүүрэг
9
Нэг
Дүүргийн төв талбай
Багануур дүүрэг
10
Нэг
Нацагдоржийн талбай
Налайх дүүрэг
11
Хоёр
Соёл урлагийн ордны өмнөх талбай
Эдгээр байршлаас гадна томоохон худалдааны төвүүдэд хичээлийн шинэ жилийн хямдарсан худалдаа эхэлсэн байгаа. Жишээ нь, Улсын их дэлгүүр, Скай их дэлгүүр, Оргил худалдааны төв, Баянгол худалдааны төвүүдэд хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа эхэлжээ.

Гурав, дөрөвдүгээр хорооллын эцэс дэх “Оргил” худалдааны төвд өнгөрсөн долдугаар сарын 27-ноос “Бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа-2015” эхэлжээ. Цүнх, үзэгний сав, дэвтэр бал өнгөрсөн жилийнхтэй ойролцоо үнэтэй байгаа юм. Тухайлбал, “Оргил” худалдааны төвд Малайзын “Campap” брэндийн 12 хуудастай нимгэн дэвтэр 145 төгрөгийн үнэтэй байна. Зузаан цаастай, хавтас нь зурагтай бол 210 төгрөг. Хайрцгаар нь авбал 62500 төгрөг байв. Цаашлаад 24 хуудастай бол 290, 32 хуудастай нь 350, бүр 96 хуудастайг авбал 850 төгрөгийн үнэтэй байв. Зургийн дэвтэр хуудасны тоо, хуудас нь салдаг, салдаггүйгээсээ хамаараад 410-1080 төгрөгийн үнэтэй. Нотны дэвтэр 420-600, өнгийн цаас 400-780 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа.
Үзэгний савны тухайд 1000 төгрөгөөс эхлээд 10 мянга хүртэл төгрөгөөр зарагдаж байна. Охидынх бол барби хүүхэлдэйн дүрстэй, зурагтай, ягаан улаан өнгөтэй өхөөрдөм сав их байна. Хөвгүүдийнх машины дүрстэй, хүүхэлдэйн баатрын зургуудтай. Арван мянган төгрөгийн үнэтэй үзэгний сав дотроо бал, өнгийн будаг, тэмдэглэлийн дэвтэр, үзүүрлэгч, баллуур гээд цогц хэрэгсэлтэй байв. Цүнхний хувьд төрлөөсөө хамаарч 14-95 мянган төгрөгийн үнэтй байгаа юм байна. Тус худалдааны төв зарим цүнхэндээ 50 хувийн хямдрал зарлаад байгаа аж.

Тус худалдааны төвд хичээлийн хэрэгслийн үнэ харьцангуй хямд байна. Монгол, Польш дэвтэр ширхэг нь 150 төгрөгөөс эхлээд 900 төгрөгийн үнэтэй байв. Цүнх, сурагчийн цагаан цамц, дүрэмт хувцасны хувьд сонголт ихтэй, хямд байв. Сурагчийн цүнх том жижгээсээ хамаараад 10-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил хүмүүс хөнгөн, барихад эвтэйхэн давуу материалтай цүнх их зарагдаж байв. Сурагчийн цагаан цамц мөн загвар сонголтоосоо хамаарч 20-35 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Улсын их дэлгүүрийн таван давхарт бичиг хэрэгслийн төрөлжсөн хэсэгт үзэсгэлэн худалдаа болж байна. Задгай талбайд болж буй үзэсгэлэн худалдаа, Оргил болон Нарантуул худалдааны төвөөс Их дэлгүүрийн хэрэгслийн үнэ дахин үнэтэй байв. Сүүлийн үед ихээр хэрэглэх болсон хар цэнхэр үзгэн бал 2999 төгрөгөөс дээш үнэтэй байв. Үзэгний сав охидынх 9999-13999 төгрөг, хөвгүүдийнх 3999-9999 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Монгол, Польш 12 хуудастай дэвтэр 279 төгрөг, 48 хуудастай бол 899 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Хүүхэлдэйн киноны баатрын зурагтай, буддаг тэмдэглэлийн дэвтэр 13900 төгрөгөөр зарагдаж байлаа. Ийм дэвтэр бусад худалдааны төвд харагдаагүй. Бичгийн ширээний иж бүрдэл буюу үзэг балны сав, хайч 9999 төгрөг. Цүнхний хувьд хажуудаа үүрдэг цүнх 44900, үүргэвч бол 89900 төгрөг, түүнээс дээш үнэтэй байсан.

Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Ингэхдээ сурах бичиг зарах байнгын нэгдсэн цэг ажиллуулж, нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй борлуулж байна. Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд есдүгээр сараас арваннэг дүгээр сар хүртэл ажиллах аж. Сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байх юм байна.

Энэ хичээлийн жилд 200 мянга орчим дүрэмт хувцас шинээр үйлдвэрлэж байгаа юм байна. Үнийн хувьд тогтсон үнэ байхгүй бөгөөд оёдлын үйлдвэрүүд хямд үнээр өрсөлдөх юм байна. Чанар, стандартын шаардлага хангасан дүрэмт хувцсыг хаанаас сонгох нь худалдан авагчдын асуудал юм байна. Үнийн хувьд янз бүр зарагдаж байна. Жишээ нь, бага ангийн сурагчийн хувцас 60-80 мянган төгрөг бол дунд ангийнх 95-100 мянган төгрөг бол ахлах ангийн сурагчдад зориулсан бүрэн хэрэглэл 125-135 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм. Гэхдээ цамц, өмдөөр нь салгаж авбал үнэ нь харьцангуй хямдрах аж.

Нийслэлийн хэмжээнд их дээд сургуулийн дотуур байрны бүртгэл маргааш эхэлнэ. Томоохон сургуулиудын дотуур байрны бүртгэл есдүгээр сарын 1-ний өмнөх гурван өдөр үргэлжлэх юм байна. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа бүртгэхээр болжээ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм байна. Их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр доод тал нь 50 мянга, дээд тал нь 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ХААИС, ШУТИС-ийн дотуур байрны төлбөр доод тал нь 50 мянган төгрөгөөр нэмэгдэж 400, 450 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Харин дээд тал нь МУИС дотуур байрны төлбөрөө 230 мянган төгрөгөөр нэмж 630 мянган төгрөг болжээ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн