Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Хаягийн зөрчилтэй өрхийн хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй

Хаягийн зөрчилтэй өрхийн хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 21
Нийслэлийн боловсролын газар, Мэдээлэл технологийн газар хамтран нийслэлийн төрийн өмчийн 216-р цэцэрлэг дээр онлайн бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Бүртгэлийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай вэб сайтаар бүртгэх юм. Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгочимэгээс тодрууллаа.  
-Цахим бүртгэлд хэдээс хэдэн насны хүүхэд хамруулж байгаа вэ?
-Цэцэрлэгийн цахим бүртгэлд зөвхөн 2 настай хүүхдүүдэд л хамаарна. Харин 3-5 настнуудын увьд уламжлалт байдлаар өмнөх шигээ бүртгүүлнэ гэсэн үг. Нийт хэдэн бүлэгт хэдэн хүүхэд авахыг Нийслэлийн боловсролын газраас хяналтын тоо гаргаж өгөх ёстой. Одоогоор 216 цэцэрлэг байна. Онлайнаар бүртгэж байгаа давуу тал нь хяналтын тоо эцэг, эхчүүдэд нээлттэй болно. Тухайн цэцэрлэг хэдэн хүүхэд авахаас хэд бүртгүүлсэн зэрэг бүгд нээлттэй болно гэсэн үг. Хэрвээ тухайн цэцэрлэгийн нэг ангийн дүүргэлт хэтэрсэн бол түүврийн аргын сугалаагаар дахин бүртгэнэ.
Эцэг, эхчүүдийн хувьд бүртгүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?
-Хэд, хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд,
  • Эцэг эхчүүдийн хувьд анхаарах зүйл бол оршин суугаа газраа бүртгэлтэй байх, бичиг баримтын зөрчилгүй байх ёстой. Хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол эртхэн энэ асуудлаа тодорхой болгож, бүртгэлдээ хамрагдах ёстой.
  • Цахимаар бүртгүүлэхдээ оршин суугаа газрынхаа хамрах тойргийн цэцэрлэгт заавал бүртгүүлнэ.
  • Бүртгэлээ хийлгэхдээ хариугаа хурдан авах утасны дугаараа үнэн зөвөөр нь оруулах ёстой. Утасны дугаар буруу байвал хүүхдийнх нь бүртгэл хамрагдсан эсэх дээр хариу өгөх боломжгүй болно
-Бүртгүүлж чадаагүй хоцорсон тохиолдол дахин бүртгүүлэх боломжтой юу?
-Бүртгүүлж чадаагүй бол наймдугаар сарын 10-аас эхлэн тухайн цэцэрлэг дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. Гэр бүл нь салсан, аав ээж нь гадаадад амьдардаг, эмээ өвөө, хамаатан садныдаа амьдардаг , эцэг эх нь гадаадад амьдардаг гэх мэт шалтгаантай байвал тухайн цэцэрлэг дээрээ шалтгаанаа баталгаажуулж, бүртгүүлэх боломжтой. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд цэцэрлэг дээр нь явуулна. 
-Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл анх удаа хийгдэж байгаатай холбоотойгоор танай газраас зөвлөмж гаргасан юм байна. Энэ зөвлөмжөө танилцуулахүй юу?
-Нийслэлийн боловсролын газраас гаргаж байгаа зөвлөмжөөр дүүргийн боловсролын хэлтсүүдэд ямар ажил дээр онцгой анхаарч ажиллах талаар чиглэл өгөгдөнө. Мөн дүүргийн боловсролын хэлтсүүдээс гадна цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөгдөнө. Бид наймдугаар сарын 10-ны өдөр мэдээлэл технологийн газартай хамтраад Багш хөгжлийн ордонд цэцэрлэгийн эрхлэгч нарыг сургалтад хамруулна. Мөн эцэг эх асран хамгаалагч нартай холбоотой үүрэг даалгавар өгөгдөнө. Бүртгэлийн нэгдсэн мэдээллийг Мэдээлэл технологийн газраас авах боломжтой.
-Цаашид жил бүр цахим бүртгэл явагдах уу?
-Тиймээ. Жил ирэх тусам илүү туршлагажих байх. Дараа жил ЕБС-ээр зогсохгүй ЕБС-г цахим бүртгэлтэй болгохоор ажиллаж байгаа. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн