Он гарсаар улсын хэмжээнд хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 батлагдаад байна. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
Урин дулааны улирал ирж иргэд хөдөө нутгаар амарч, зугаалж ойт хээрээр аялах нь ихэссэн үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил нэмэгддэг байна. Хачиг арваннэгдүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог учраас дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл идэвхжил нь өндөр байдгыг аж. Хэрвээ хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэйг мэргэжлийнхэн анхаарууллаа. Хэрэв хачигт хазуулсны дараа өндөр халуурах, бие тавгүйрхэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Манай оронд ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна. Үүнд: