Open iToim app
Фото | 1 мин уншина

Хар утааны эсрэг цагаан тэмцэл

Хар утааны эсрэг цагаан тэмцэл
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 26
Нийслэлийн иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачилсан тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд 12.00 цагт эхэлсэн. Олон хүн энэхүү Утааны эсрэг жагсаалд нэгдэж, уриа лоозонгоо барьж, санал шүүмжлэлээ хэллээ. Улс төрийн өнгө агуулгагүй, зөвхөн амьдарч байгаа орчин нөхцөл, хойч ирээдүйнхээ эрүүл мэндийн төлөө жагсч байгаа учраас хүмүүсийн дэмжлэгийг авсан арга хэмжээ болж чадлаа. Ц.Пүрэвхүүг санаачилга гаргасны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдэмтдийг цуглуулж, “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл олоод аль” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Агаарын бохирдлыг бууруулах бүх талын шийдлийг дэмжиж, хамтарч ажиллана” гэсэн юм. Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Хүн бүр л “Амьсгалах агааргүй болсон” тухай ярьдаг ч эцэг, эхчүүд нийлж жам ёсныхоо эрхийн төлөө тэмцэж байсан нь цөөн. Саяын жагсаал үр нөлөөгөө өгч байгаа нь энэ юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сан зэрэг үгүй болсон инcтитуцыг сэрээж, мөнгө иддэггүй, олныхоо төлөө ажиллах сэтгэлтэй хүмүүсийг хөдөлгөх болтугай. Эцэг, эхчүүд Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шаардлага хүргүүлсэн юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн