Бидний нэрлэж заншсанаар агаарын бохирдол гэх нүдэнд үл харагдах, гарт баригдахгүй нарийн ширхэгт тоосонд химийн маш олон хортой элемент агуулагддаг байна. Үүний нэг нь хар тугалга юм. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш судлаачид гэр хорооллын хамгийн их бохирдолтой бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ маш өндөр төвшинд хүрсэн талаарх судалгааг танилцуулсан. Тэгвэл тус сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Ундармаагийн агаарын бохирдол болон хар тугалгын хорт бодисоос сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
Хар тугалга нь хүний бие огт байх ёсгүй хүнд металл. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр их бага хэмжээгээр хүний биед агуулагдахад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэр хэмжээтэйгээс шалтгаалан хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь өөр өөр байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээг 5 мгр/дл гэж зааж өгсөн байдаг. Үүнээс ихсэхэд сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг. Хар тугалга нь мэдрэлд хортой хүнд металл бөгөөд илрэх өөрчлөлтүүд нь мэдрэлийн системд өөрчлөлт оруулдаг. Гэхдээ дан ганц мэдрэлийн тогтолцоо гэж хэлж бас болохгүй цус багадалт, сонсгол муудах зэрэг физилиогийн өөрчлөлтүүд хүртэл гардаг.
Ер нь хар тунгалаг гадаад, дотоод орчны тоос, тоосонцор, нүүрсний утаанаас үүдэгтэй бөгөөд гол төлөв амьсгалын замаар дамжиж хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг гэтэл хүүхдүүд ялангуяа дулааны улиралд шороотой их нааддаг, тэр нь хар тугалга гэх мэт хүнд металлаар бохирдсон хөрс шороотой гараар дамжаад хоол боловсруулах, амьсгалын замаар давамгайлан хар тугалга нь дамжин ордог байгаа юм.
Хүүхдийн эрүүл мэндэд хар тугалга хэрхэн нөлөөлдөг вэ
Хар тугалга нь хүүхдийн эрүүл мэндэд нэлээд хүрцаар нөлөөлдөг болох нь тогтоосон байна. Хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвар(IQ) -тай нь шууд хамааралтай болохыг нотолсон байдаг. Хүүхдийн тархины эд эсүүд (нирон) нь маш эрчимтэй бүрдэж байдаг харин хар тугалгын нөлөөнд орж гэмтэх үхэх үед элэг гэх мэт зарим эрхтнүүд шиг нөхөн төлжих, ургах боломжгүй байдаг учир IQ д шууд нөлөөлдөг байна. Тиймээс хар тугалга цаашлаад гадаад орчны бохирдлоос хүүхдийг хамгаалах нь маш чухал асуудлын нэг болоод байна.
Жирэмсэн эхчүүдэд хар тугалга хэрхэн нөлөөлөх вэ
Жирэмсэн эхчүүдийн зулбалт, ургийн хөгжлийг зогсоож байгаа гол хүчин зүйлийн нэг нь хар тугалгын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Эрсдэлтэй бүлэг нь жирэмсэн эхчүүд зайлшгүй мөн. Монголын нөхцөлд өвөлдөө утаа, нүүрс, тоос тоосонцроос, зундаа хөрсний бохирдлоос болж хүний цусан дахь хар тугалгын хэмжээ эрс нэмэгдэж байна.
Иргэд агаарын бохирдлоос хэрхэн сэргийлж, өвчлөхгүй байх вэ
Монгол Улс сайн бодлого, сайн хууль санаачилж агаарын бохирдлоос бусад улс орон шиг салах боломжтой. Энд АНУ-ын жишээг дурдаж болно. 1970 онд АНУ Цэвэр агаарын тухай хуулийг конгрессоор баталсан. Ихэнх орны агаарын бохирдлын хууль хүн амын эрүүл мэнд эсвэл эдийн засгийн үр ашиг, технологи дээр суурилсан байдаг. АНУ-ын Цэвэр агаар хууль нь хамгийн сайн технологи дээр суурилсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах ёстой гэж хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд бүх цахилгаан станцаа шүүлтүүртэй болгосон. Учир нь, агаар бохирдуулагч хамгийн том эх үүсвэр нь цахилгаан станцууд байдаг. Харин манайх цахилгаан станц биш гэр хорооллын нүүрсний утаа. Гэр хорооллын айл өрхүүдэд зуух тараадаг шигээ шүүлтүүртэй янданг тараасан бол илүү үр ашигтай байх байсан.
Эцэг, эхчүүд хүүхдээ салхилуулна гээд 12, 13 цагийн орчимд байрны ойр орчимд гардаг. Гэтэл өнөөгийн нөхцөлд тэр нь цэвэр агаар гэхээс илүү бохир агаар болсон. Улаанбаатар хотод гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаар илүү цэвэрхэн болсон гэсэн үг. Цэвэр агаар гэдэг Улаанбаатар хотоос гарахыг хэлж байгаа юм. Гадагшаа гарч хүүхдүүддээ сургууль цэцэрлэгт нь явуулахдаа, ажилдаа явахдаа заавал маск шүүж хэвших хэрэгтэй. Энэ агаарын бохирдлоос хамгаалах нэг арга. Нэг удаагийн маск нь нарийн ширхэгт тоосноос 80 хувь хамгаалах боломжтой гэсэн лабораториор гарсан.