Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээдэг

Ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээдэг
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 3
Хаврын дунд сарын шинийн 8 буюу ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. Зурхайд  ханш нээх улирал 22.22 цагт эхэлнэ гэж буужээ. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна. Уг өдөр жилийн бүрийн аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрийн аль нэгэнд тохиодог юм.
Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас уг хааны нэрээр нэрлэх болсон түүхтэй. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ.
Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, шинээр хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлэхэд тун тохиромжтой, үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс бүтэх нигууртай гэж билгэшээдэг байна. Мөн энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж идээ ундааныхаа дээжийг өргөж , газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулж буян хийхэд сайн өдөр.
Сүсэгтэн олон нас барагсдын газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтдыг баярлуулбал хийсэн буян нь мянга, түм болж арвиждаг байна. Эл өдөр хөрс шороо хөндөхгүй байх, газар ухаж сэндийчихийг тэвчих хэрэгтэй ажээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн