Албан тушаал бол рейтингийн тал гэж ярьдаг. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын рейтинг тогтмол өндөр явдаг бичигдээгүй хууль бий. “Сант марал” сангаас хийсэн сүүлийн хоёр жилийн судалгааг харьцуулж үзэв. Ганцхан жилийн дотор улс төрийн барометр багагүй өөрчлөгджээ. Жагсаалтыг тэргүүлж байсан Ерөнхийлөгч хотод С.Ганбаатар, Н.Энхбаяр, Х.Баттулга нарын араас жагссан бол хөдөө арайчүү айргийн тавд багтжээ. Ч. Сайханбилэг Ерөнхий сайд одоохондоо ТОП-10-ыг зүүдлээд ч нэмэргү й бололтой. Ерөнхий сайд байтугай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард“Сант марал”-ынхны хийсэн судалгаагаар ТОП-10 улстөрчийн тоонд дээгүүр бичигдэж байсан УИХ-ын дарга З.Энхболдын нэр энэ жилийнхээс арчигджээ. Мөн өнгөрсөн онд ТОП-4 орж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн рейтинг албан тушаалтайгаа хамт алга болсон байв. Түүнтэй хамт Н.Багабанди, Ч.Улаан, Д.Оюунхорол, О.Магнай нар ТОП-оос хасагдсан байн а. Ийн төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ард түмнийхээ итгэлийг олсонгүй. Юутай ч судалгаагаар тэр шүү дээ. Эхэнд өгүүлсэнчлэн албан тушаал бол рейтингийн тал байдаг. Гэвч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дэмжээд байхад ч явсангүй. Энэ нь тэдний ажилд иргэд “муу” гэсэн дүн тавьж байгаагийн илрэл юм. Үүнээс гадна албан тушаалаасаа эрт буусан ч рейтингээ тогтмол өндөр барьж чаддаг улстөрч ч байна. Тэр хүн бол Монголын улс төр, нийгмийн үйл явдлаас хол Солонгост амьдардаг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Өнгөрсөн онд тэрээр 2,3 байрт жагсч байсан бол энэ онд хотод ч, хөдөө ч аман хүзүүдсэн амжилттай явна. Өөр нэг эргэлзмээр, бас гайхмаар үзүүлэлт бол ТОП-оос арчигдсан хүмүүсийн оронд дуучин С.Жавхлан, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар орж ирсэн явдал байв. Бас улстөрчдийн рейтингийг С.Ганбаатар тэргүүлсэн явдал байлаа. Үүнийг популизм хүчээ авч байгаагийн илрэл гэх хүн ч байна л даа. Гэхдээ юу үнэн гэвэл сонгууль болохоор өөр дүн гарах нь үнэн. ТОП-10-т орсон хүмүүс ч “Сант марал”-ын судалгаанд итгэж баярлаад хэрэггүй болов уу . Учир нь, ханатай бууддаг “Сант марал”-ынхан энэ удаа хадуурчээ гэмээр л харагдаж байна. Монголчууд арай ч энэ хүмүүсээр удирдуулахдаа тулаагүй гэдэг нь судалгааг олон нийтэд танилцуулсны дараахь иргэдийн сөрөг сэтгэгдлээс харж болно. С.Жавхлан л гэхэд миний ч, монголын ард түмний ч хайртай дуучин. Харамсалтай нь улс төрд дуулдаг шигээ сайн байхгүй талаар нийтээрээ шуугиж байна. Популист гэгдээд байгаа Г.Уянга, С.Ганбаатар нар УИХ-ын чуулган дээр “үнэн” үг хэлдэг ч иргэд цагаа тулахаар бодитой хийсэн ажил, хэлэх үгтэй хүмүүсийг сонгодог ба шүүмжлэгчдээс масс аяндаа залхаад эхэлдэ г бичигдээгүй хууль бий. Тэд энэ удаагийн ТОП-д орж ирсэн нь энэ процессыг л түргэсгэчих шиг боллоо. Тэгэхээр тэд энэ удаагийн ТОП-10 багтсан нь түр зуурын бөгөөд “Сант марал”-ынхан хадуурчээ гэж ойлгож болох нь. Хадуурсан нь ийм байхад ханатай нь ч бас байна. Ерөнхийдөө АН-ынхан хотод рейтинг өндөртэй байгаа нь судалгаанаас харагдаж байв. 2012 оны орон нутгийн сонгуулиар АН хотод илүүрхэж нийслэл, болон хүн ам ихтэй олонхи дүүргэд засаглаж байгаа нь рейтингэд нь эерэгээр нөлөөлж байгаа бололтой. Өрсөлдөгч МАН-ын хувьд нийслэлийн ганцхан дүүрэгт буюу Сонгинохайрханд л эрх барьж байгаа учраас хотод гавьсангүй. Эсрэгээрээ орон нутагт илүүрхсэн нь “Сант марал”-ын судалгаанаас харагдаж байв. Тэд орон нутгийнхны дэмжлэгээр дөрвөн ч хүнээ ТОП руу оруулж чаджээ.
Өнгөрсөн онд АН-ыг зөв замаар явж байгаа гэдэгт иргэдийн 36.3 хувь нь итгэж байсан бол энэ онд 18.9 хувь болж буурчээ. Өөрөөр хэлбэл, ардчилагчдыг “буруу замаар будаа тээж эхэллээ шүү” гэсэн мессежийг иргэдийн 51.5 хувь нь өгчээ.Харин МАН-ыг зөв замдаа орсон гэдэгт иргэдийн 27.3 хувь нь итгэж байгаа бол 39.2 хувь нь буруу замаар явж байна гэж үзжээ. Судалгааны гол үзүүлэлт болох “Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэдэг асуултад иргэдийн 38.9 нь МАН, 33 хувь нь АН, 18.9 МАХН, 4.4 хувь нь ИЗНН гэсэн хариу өгчээ. Жилийн өмнө тэд МАН-д 29.8, АН-д 54.0, МАХН-д 11.4, ИЗНН-д 1.4 хувийн санал өгч байв. Эндээс харвал саналын хуваарилалт АН-аас МАН руу аажмаар гулсаж эхэлсэн бололтой. Намуудын рейтинг, үнэлэмж тус тусдаа ийм гарчээ. Харин эрх хуваан хамтарч байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд “муу” гэсэн дүн тавьжээ . Судалгаанд хамрагдсан иргэдийн 6.9 хувь нь Засгийн үйл ажиллагааг “сайн” гэж дүгнэсэн бол сөрөг буюу “муу” гэсэн үнэлгээний нийлбэр 90 орчим хувьтай гарчээ. Сонирхуулахад, өнгөрсөн онд иргэдийн засагт итгэх итгэл ялимгүй өндөр буюу 14.5 хувь л байжээ.