УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр санал хураан баталлаа. Хууль 2017 оноос эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд 15-аас дээш жил хамтдаа амьдарсан гэр бүлийн гишүүд хуульд хамрагдах боломжтой. Дээр дурдсан хугацаанд ганцаараа үлдсэн хүмүүс даатгалын байгууллагад хандаж, өргөдөл гаргах юм бол энэ хуульд хамрагдах боломжтой гэсэн үг юм.Тус хууль хэрэгжиж эхэлснээр жилд 21 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Эл хуулийн зорилго нь гэр бүлийн ахмадын нэг нь нас нөгцвөл тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтоох боловч хамгийн доод тал нь 20 хувь байна гэж хуульд заасан.