Шүд өвдөх нь онц асуудалтай өвчин биш ч, тэсэхийн аргагүй өвдөлт зовиурыг авчирна.Тиймээс таны амралтын өдөрт зориулан хамгийн эрэлттэй шүдний эмнэлгүүдийн үнэ болон үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна.
Шүдний төрөл бүрийн эмчилгээ, оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийг цогцоор нь хэрэглэдгээс гадна Америк, Япон, Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн эмч нартай юм байна.
Гэр бүлээрээ хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой “Альфадент” гоо сайхны шүдний эмнэлэг
Орчин үеийн дэвшилтэт технологоор имплант /эрүүний ясанд суулгадаг авдаггүй шүд/, Hollywood smile /шаазан паалан, шаазан бүрээс/, бүх төрлийн авагддаг хиймэл шүд /хуванцар, уян, металл, тагнайтай/, шүд цайруулах болон лазер эмчилгээ, хөвч уртасгах, цөгц уртасгах, үрэвслийн эмчилгээг олон жилийн туршлагатай, мэргэжлийн эмч хийдэг. Гэр бүлээрээ үйлчлүүлсэн тохиолдолд 10 хувийн хөнгөлөлт үзүүдэг.
Зарим үйлчилгээний үнэ тариф: Цул шаазан бүрээс-620,000 \e,max, zircon\
Металл дээр суурилсан шаазан бүрээс-320,000
Цагийн хуваарь: Даваа-Баасан 10:00-17:00 Бямба: 10:00-16:00 Ням: амарна
Хаяг: СБД, 8-р хороо, Залуучуудын 13-р байр 1давхарт, харилцах утас: 70105559, 86229737, 88119737
Сүхбаатар дүүргийн харьяа шүдний эмнэлэг
Америк, Япон, Германы чанартай шүдний материаллаар үйлчилдэг. Үнэ төлбөрийн хувьд харьцангуй хямд юм байна.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00
Хаяг: Сүхбаатар нэгдсэн эмнэлэгийн 1давхарт, харилцах утас: 99025051
24 цагийн шүдний эмнэлэг “Индранил”
Шүдний үзлэг, оношилгоо багцаар үнэгүй хийдэг. Хамгийн гол нь долоо хоногийн турш 24 цагийн турш тасралтгүй ажиллана. Мөн үйлчлүүлж буй хүн эмчилгээ хийлгэх зуураа намуухан аяз сонсож, хүүхдээ дагуулж ирсэн бол тоглоомын хэсэгт тоглуулаад, халуун кофе, цай ууж, сэтгүүл уншин, мөн интернетээр аялан, дуртай телевизийн сериалаа үзэж болох ая тухтай орчныг бүрдүүлжээ.
Хаяг: 3,4-р хороолол, Ахуй үйлчилгээний гэрлэн дохиотой уулзварын чанх урд, харилцах утас: 9495-2407, 85952407, 7595-2407