Open iToim app
Чөлөөт цаг | 3 мин уншина

​Хамгийн эрэлттэй фитнесс клубуудын үнийн хөнгөлөлт, цагийн хуваарь

​Хамгийн эрэлттэй фитнесс клубуудын үнийн хөнгөлөлт, цагийн хуваарь
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 15
Хаврын урт өдрүүдэд ядарч, бие тамир тэнхээгүй болж хүчээ алддаг. Мөн биеийн илүүдэл жингээсээ болж стресстэх нь ч байдаг. Тиймээс таны амралтын өдөрт зориулан хамгийн эрэлттэй фитнесс клубуудын  үнийн хөнгөлөлт, цагийн хуваарь, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна.
Нэгдүгээрт: Жин хаяна
Фитнессийн дасгалыг тослог багатай хоолны дэглэмтэй хослуулвал эмэгтэй хүний хувьд сарын дотор 8.5 кг жин хаях боломжтой хэмээн Харвардын Их Сургуулийн судлаачид үздэг. Гол нь тогтмол буюу долоо хоногт гурван удаа багадаа гэхэд 45 минутаар хичээллэхэд ийм үр дүнд хүрэх боломжтой аж.
Хоёрдугаарт: Бодисын солилцоо сайжирна
Нүүрс ус, өөх тос булчингийн эс дотор задарч энерги болдог. 25-30 насанд булчингийн тонус муудаж, эсийнхээ 1-2 хувийг алдаж байдаг. Энэ үед бие организмд өмнөх жилтэй харьцуулахад 125-250-иар бага каллори шаардлагатай гэсэн үг. Ийм нөхцөлд таргалахгүйн тулд фитнессээр хичээллэх нь зүйтэй.
Гуравдугаарт: Целлюлит
Фитнессийн программаар зөв хичээллэвэл булчингийн массаа нэмж, таргалахгүй. Гол нь хоолны дэглэм барих хэрэгтэй. Бага хөдөлдөг эмэгтэйчүүдтэй харьцуулахад фитнессээр хичээллэдэг бүсгүйчүүдэд целлюлит байдаггүй хэмээн зөвлөжээ.
Цаг зав багатай, ажил ихтэй бол Flex gym
Flex жим, фитнесс төв нь агааржуулалтын цогц системтэйгээс гадна цэвэр орчинд 24 цагийн турш хичээллэх боломжтой. Зургаан сарын давхар бонустай бэлгээ задлаад байгаа учир нэг найзаа дагуулж ирвэл өөрийн 6 сарын эрхээ 1 жил болгох, мөн 1 сар хичээллэхэд 305 мянган төгрөг байснаас урамшуулал зарлаад 6 сар нь 305 мянга болсон байна.
1.24 цаг
2. 16 багш, 2 аэробекийн багш
3. Нэг ээлжиндээ 200, өдөрт 1000-1500 хүн хичээллэх боломжтой
4. 220ш төхөөрөмж ( гүйлтийн 20 зам, 10 дугуй, 5 цана )
5. 1сар 300.000, хагас жил 1.000.000, жил 1.500.000 төгрөг
6. Хөнгөлөлт урамшуулал 6 сар=305.000 төгрөг 7 хоног дотор 1 найзаа бас адил бүртгүүлээд 6 сар хичээллэх эрх хожих болно.
Утас : 70120454, 99902124, 99903181
Хөнгөлөлт эдлэхийг хүсвэл Olimpusgym
Olimpusgym нь Impuls евро стандарттай тоног төхөөрөмжийн гэрээт борлуулагч. Монгол хүний биед евро стандартын төхөөрөмж дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой байдаг аж. Мөн сарын хугацаанд нэг багцын үнээр бусад төрлөөр хичээллэх боломжтойгоос гадна хэр хугацаанд төлбөрөө төлснөөс хамааран хөнгөлөлт үзүүлэх гишүүнчлэлийн, хүрэл, мөнгө, алтан картыг авч “Olimpus” төрөлжсөн барааны дэлгүүрээс 3,5,7,10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.
    
Мэргэжлийн багштай хичээллэж, эрүүл аргаар турахыг хүсвэл
Phoenix gym нь 1000 ам метр талбайтай, агааржуулалтын хувьд сүүлийн үеийн технологиор тохижуулснаас гадна өндөр таазтай учир агаарын солилцоо сайн явагддаг. Дасгалаа хийсний дараа шүршүүр, саунд орж жин, каллорийг шатаах боломжтой аж. Мөн гүйлтийн зам, дасгалын төхөөрөмжүүд хангалттай учир дараалал хүлээх шаардлагагүй юм байна.

Улаанбаатар фитнесс нь дэлхийн хошой аврага Г.Угалзцэцэг багшаас эхлэн мэргэжлийн тамирчид хичээл заадаг. Хамгийн сүүлд турах, эрүүл чийрэг биетэй болохыг хүсдэг хүмүүст зориулан эрчимтэй тураах анги 07:00, 9:30, 11:30, 13:30, 16:30, 18:30 минутаас хичээллэж байгаа аж. Мөн “Хэвийлээгээрээ инээмсэглэе” хөтөлбөрийн хүрээнд өглөө 08:00 цагаас, орой 20:00 цагаас тус тус хичээл явагдаж байгаа юм байна.

Голден жим фитнесс клуб нь “Өөх худалдаж авна” жин хасах тэмцээнийг богино хугацаанд турах хүсэлтэй хүмүүст зориулан зохион байгуулж байна. Нэг киллограм илүүдэл өөхийг 50,000 төгрөгөөр худалдаж авдаг байна. Ингэхдээ ганцаарчилсан хэлбэрээр 35 хоногийн турш өөхтэйгөө тэмцдэг ажээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн