Хаврын урт өдрүүдэд ядарч, бие тамир тэнхээгүй болж хүчээ алддаг. Мөн биеийн илүүдэл жингээсээ болж стресстэх нь ч байдаг. Тиймээс таны амралтын өдөрт зориулан хамгийн эрэлттэй усан бассейн төвүүдийн үнэ болоод үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна.
Усан бассейнд хичээллэх нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ
Эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, өвчин эмгэггүй болох
Зүрх судас, булчин, амьсгалын замын үйл ажиллагааг дэмжихээс гадна бодисын солилцоог сайжруулдаг
Мэдрэлийн ядарга, нойргүйдлийг арилган стрессийг тайлна
Хэт таргалалтаас сэргийлж, жингийн илүүдэлтэй хүмүүсийг тураах, биеийн гоо сайхан, арьсны өнгө үзэмжийг сайжруулдаг
Хүний бие цэх шулуун, хараа соргог, тулгуур эрхтэн яс, шөрмөс, булчингийн холбоо бэхжиж биеийн галбир гуалиг болох, хөгшрөлтийг удаашруулдаг
Сэлэхэд дөрвөн мөч хэвтээ байрлалд ажилладаг тул нуруу, үе мөчний өвчинд сайнаар нөлөөлдөг
Цаг зав бага, ажил ихтэй бол Баянзүрхийн бассейн
Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төвийн бассейн нь 25 метр урт, 140-180 метрийн гүн, гурван замтай. Темпратурын хувьд 25-27 градусын автомат тохиргоотой юм байна. Бассейныг 24 цагийн турш элс, нүүрс, азон, хлорын гэх дөрвөн шүүлтүүрээр шүүдэг аж. Элсэн шүүлтүүр нь усан доторх нян бактераас гадна жижиг металлын хэлтэрхийг шүүдэг бол нүүрсэн шүүлтүүр нь нян бактер, гадны биет шүүдэг байна. Харин азон шүүлтүүр нь өвчин үүсгэгч гэдэсны савханцар, мөн нян бактерийг ариутгахаас гална хлорийн шүүлтүүр нь ариутгал цэвэрлэгээг хангадаг юм байна. Бассейны нэг ээлжид 15-20 хүн орох боломжтой. Нэг, хоёрдугаар зам дээр анхан шатны хүмүүс гуравдугаар зам дээр чөлөөт сэлэлтийн буюу сэлж чаддаг хүмүүс хичээллэдэг.
Харин хүүхэд хичээллэхэд цэвэрхэн, усны температур нь бүлээн байдгаас гадна хүүхдэд усны гүн маш тохиромжтой аж. Зургаан наснаас дээших хүүхэд хичээллэх боломжтой юм байна. Усан сэлэлтээр хичээллэхэд мэлхий сэлэлт, араар, өврөөр даллах, эрвээхэй сэлэлт байдгаас нэг төрлийн сэлэлтийг нэр сар заадаг. Харин усан спортоор шинээр хичээллэх хүмүүсийг өөрийн гэрээт лабораторит шинжилгээ өгөхийг шаарддаг байна. Үүнээс гадна усанд орох хэрэгсэл буюу сандаал, усны хувцас, малгай, шил, зэргийг бэлтгэх хэрэгтэй.
Усан спортыг мэргэжлийн төвшинд эзэмшихийг хүсвэл Төв бассейн
Төв бассейн буюу усан спорт сургалтын төв нь олон улсын уралдаан тэмцээн явуулах стандартын хэмжээтэй. 25 метрийн урт, таван метр гүн, зургаан зам байхаас гадна гурав, таван метрийн үсрэлтийн тавцантай. Бассейны усыг 24 цагийн турш шүүдэг шүүлтүүртэй аж. Нэг ээлжид 50-60 хүн орох боломжтой. Мөн онцгой байдлын аврагч байхаас гадна хамгаалах хэрэгсэл хүрэлцээтэй учир усан спортыг мэргэжлийн төвшинд сурч хичээллэхэд аюулгүй юм байна. Харин долоогоос дээш насны хүүхдүүд мэргэжлийн төвшинд хичээллэх боломжтой. Байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ урт хугацаагаар хичээллэх гэрээ байгуулах юм бол хөнгөлөлтийн уян хатан нөхцөлтэй аж. Харин усан спортын мэргэжлийн тамирчин төрүүлэх үүднээс оюутан залуучуудад энэ сараас дараа сар хүртэл хөнгөлөлт үзүүлж байгаа юм байна. Тохилог орчныг илүүд үздэг бол Орчлон бассейн
Орчлон нь том хүний болон хүүхдийн усан бассейн, спорт заал, аэробек болон aqua фитнесс, сауны цогц үйлчилгээг цэвэр тохилог орчинд үзүүлдэг цогцолбор спорт, эрүүл мэндийн клуб юм байна. Харин хичээллэхээр бэлтгэлийн хувцас, пүүз, усны сав, хөлсний алчуур, усны хувцас, усны малгай, усны шил, биеийн алчуур, биеийн саван, шампунь, биеийн тос, бие угаагч зэргийг бэлтгэхээс гадна цагаан хорхой, мазок, арьс өнгө, сүрьеэны шинжилгээг “Express laboratory” төвд өгсөн байх хэрэгтэй юм байна.