Фукушима АЦС газар хөдлөлт, цунамид өртөж сүйрснээс хойш хэдэн жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд мэргэжилтнүүд гамшгийн дараах нөлөөллийг бууруулах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлсээр байгаа юм. Энэ удаа Фукушима Дайчи-III блокийн түлш зөөвөрлөгч машиныг гаргаж авчээ. Түлш зөөвөрлөдөг механизм нь 20 тоннын жинтэй бгөөд түүнийг 600 тонны жинтэй хоёр краны тусламжтайгаар гарган авлаа гэж “TEPCO” мэдэгдлээ. Уг механизмыг гарган авснаар доор нь байгаа 514 ширхэг түлшний багцуудыг гаргаж авахад хялбар болж байгаа юм байна.