БНХАУ-ын төмөр замын корпораци, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Францын Үндэсний төмөр замын корпораци хамтран Бээжин-Улаанбаатар-Франц чиглэлд шууд галт тэрэг анх удаа аялуулж эхэллээ. Ази-Европыг холбосон энэхүү шинэ гарц нь Монголын зорчигчдод боломж авчирна гэж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн үзэж байгаа юм байна. Өчигдөр Хятадын гуравдугаар галт тэрэг Бээжингээс Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн бөгөөд өнөөдөр 15.15 минутад Улаанбаатар хотын төв вокзалд зогсжээ. Улаанбаатар-Франц чиглэлд аялах анхны монгол хоёр зорчигчийг төв вокзал дээрээс үдэж, хоёр хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 21-нд Эрхүүгийн өрөөнд ирж зогсоно. Ингээд Москвагаас Франц руу шууд хөдөлж, арваннэгдүгээр сарын 28-нд Парис хотод очих юм байна. Өөрөөр хэлбэл, Бээжин-Улаанбаатар-Франц чиглэлийн анхны галт тэрэгний аялал 10 өдөр үргэлжлэх нь. Цаашид талууд яриа хэлэлцээр хийж байнгын ажиллагаатай ажиллаж, энэ чиглэлд галт тэрэг аялах бүрэн боломжтой юм байна.