Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

​Филиппиний хар тамхины эсрэг цуст өдрүүд үргэлжилж, 80 гаруй хүнийг хороогоод байна

​Филиппиний хар тамхины эсрэг цуст өдрүүд үргэлжилж, 80 гаруй хүнийг хороогоод байна
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 18
Филиппиний Ерєнхийлєгч Родриго Дутертегийн мансууруулах бодисны болон гэмт хэргийн эсрэг дайн дэгдээсэн гурав дахь шөнө болж цуст өдрүүдийн нэг өнгөрсөн талаар өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн шөнө хамгийн багадаа 13 хүнийг цагдаа нар хөнөөсөн байна. 
Энэ долоо хоногийн эхээр Манилад 67 хүнийг буудан хороож, 200 гаруй хүнийг баривчилсан бөгөөд "One-Time, Big-Time" гэж тодорхойлсон хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажиллагаа явагджээ.
Энэхүү ажиллагааг Дутертегийн сөрөг хүчний намд харьяалалтай Дэд Ерөнхийлөгч Лени Робредо зэмлэн буруутгаж байгаа бөгөөд түүнээс гадна олон хүн Родриго Дутертег энэхүү харгислалаа зогсоохыг шаардаж байгаа юм.
Зүүн жигүүрийн Үндэсний намын Нарийн бичгийн дарга Ренато Райнес “хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхийн тулд урт хугацааны шийдлийг боловсруулах ёстой. Фашист шийдэл нь хэзээ ч амжилтанд хүргэхгүй” гэжээ.
Харин цагдаагийн газрын хэлж буйгаар, “Ерөнхийлөгч биднийг бүгдийг алж устга гэж хэлсэн зүйлгүй. Алагдсан хүмүүсийн тухайд тэд бидний эсрэг гал нээх зэргээр хариу эсэргүүцэл үзүүлж, бидэнтэй мөргөлдөөн бий болгосон хүмүүс юм” гэв.
Хэдийгээр хүчирхийлэлд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа ч Филиппинчүүд компанит ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж, дотоодын эсэргүүцлийг зогсоосон байна.
Эх сурвалж: Reuters
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн